
Этиопийн Ерөнхий сайд Абий Ахмед Али танхимынхаа тал хувийг эмэгтэй сайд нараар бүрдүүлжээ. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол авлигад өртөх нь бага, мөн улс оронд энх тайван, тогтвортой байдлыг сэргээхэд тус болж чадна гэж тэрбээр өөрийн шийдвэрийг парламентад тайлбарлахдаа хэлсэн байна.
Ийнхүү шинэ танхим бүрдсэнээр Этиоп улс хүйсийн тэгш байдлыг хангасан Засгийн газартай Африкийн хоёр дахь улс болж байгааг “Би-Би-Си” агентлаг тэмдэглэж байна.
Нөгөө улс нь Руанда юм байна. 2018 оны дөрөвдүгээр сард ажлаа авсан Абий Ахмед Али Ерөнхий сайдын хийж буй шинэчлэлийн нэг хэсэг нь энэ болж байна. Этиоп улс мөн энэ намар хөрш Эритрейтэй энхийн гэрээ байгуулж, 1998 онд эхэлсэн зэвсэгт хямралыг эцэс болгож, мянгаар тоологдох улстөрийн хоригдлуудыг сулласан юм.
Этиопийн шинэ Засгийн газар дахь эмэгтэй сайд нарын хариуцах салбарын тоонд Батлан хамгаалахын яамнаас гадна тусгай албад, хүчний байгууллагуудыг хариуцах бүрэн эрх бүхий Энхийн асуудал эрхэлсэн сайдын шинэ албан тушаал багтсан байна.
Этиопийн Ерөнхий сайд танхимынхаа тал хувийг эмэгтэй сайд нараар бүрдүүлжээ | ||
Үзсэн: 338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.