
Умард Ирландын зохиолч Анна Бернс Букерийн шагналын эзнээр тодорчээ. 1970-аад оны Умард Ирландын хямралын үеийн нэгэн бүсгүйн амьдралыг өгүүлсэн “Мilkmen” нэртэй романаараа тэрбээр энэхүү шагналыг хүртэж байна.
Букерийн шагналд тунаж үлдсэн 20 зохиогчийн нэр өнгөрсөн сарын 20-нд ил болж байсан юм. Дэлхийн утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналын нэгт зүй ёсоор ордог тус шагналд Бернстэй хамт Америкийн Рейчел Кушнер, Ричард Пауэрс, Британийн Дэйзи Жонсон, Робин Робертсон, Канадын зохиолч эмэгтэй Эси Эдугян нар өрсөлджээ.
Эцсийн шатанд тунаж үлдсэн 20 зохиолч тус бүрт 2500 фунт стерлингийн мөнгөн шагнал болон номоо хэвлүүлэх тусгай эрх олгодог юм. Харин ялагч Анна Бернс үүн дээр нэмж, 50 мянган фунт стерлинг буюу 66 мянга орчим америк доллараар шагнуулна. 1969 оноос хойш олгож байгаа Букерийн шагналыг англи хэлээр бичиж Их Британид хэвлүүлсэн номонд олгодог.
2004 оноос англи хэл рүү хөрвүүлсэн гадаад романуудад олгодог Олон улсын Букерийн шагналыг бий болгосон байдаг.
Умард Ирландын зохиолч Анна Бернс Букерийн шагналын эзнээр тодорчээ | ||
Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.