
Крымийн Керчь хотын Хүнсний технологийн коллежийн байранд дэлбэрэлт, буудлага болсноос наад зах нь 17 хүн амь эрсдэж, 50 хүн шархадсан хэрэг гарчээ.
Крымийн захирагч Сергей Аксенов “Россия-24” телевизээр ярихдаа дэлбэрэлтэд 18 хүн амь эрсдэж, 40 гаруй хүн шархадсан гэж мэдээлж байсан юм. Халдлагыг тус коллежийн төгсөх курсийн оюутан 18 настай Владислав Росляков үйлдэж, эцэст нь өөрийгөө егүүтгэснийг ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны төлөөлөгч нотолжээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков халдлагыг алан хядах ажиллагаа байх боломжийг судалж байгаа гэж ярьсан байна.
Коллежид гарсан халдлагын улмаас Керчь хотын эмнэлгүүдэд одоогийн байдлаар 25 хүн, түүний дотор 10 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй юм байна. Тэдний олонх нь коллежийн оюутнууд байна. Керчь хот бол Керчийн хоолойн эрэг дээр байдаг Крымийн зүүн хэсгийн хот юм. Тус хотод гурван өдрийн гашуудал зарлажээ.
Керчь хотод гурван өдөр гашуудал зарлажээ | ||
Үзсэн: 490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.