Шууд Chart

Шинзо Абэ, Эммануэль Макрон нар уулзлаа

2018-10-18 11:31:56

Европод айлчилж байгаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр Францад айлчлах үеэрээ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа. Хоёр улсын Ерөнхийлөгч худалдаа, аюулгүй байдлын асуудлаар хэлэлцсэн байна.

Японы Номхон далайн бүсийн нээлттэй чөлөөт стратегид дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн Францын Ерөнхийлөгч Макрон хоёр улсын бат бэх, нөхөрсөг харилцааны хүрээнд талууд Энэтхэг Номхон далайн бүс дэх хүчийг тэнцвэржүүлж, тогтвортой байдлыг бэхжүүлэх сорилттой тулгарч болох юм гэж хэлсэн байна.

Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Япон Франц улсууд ардчилал эрх чөлөө, хууль ёс зэрэг олон талын үнэт зүйлс туршлагаа хуваалцдаг онцгой түншүүд гээд энэ мэт хамтын ажиллагаа нь энэ цаг үед зайлшгүй чухал харилцаа юм гэж тэмдэглэн хэлсэн байна.

Франц улс нь Энэтхэг Номхон далайн бүсэд шинэ Каледон зэрэг хэд хэдэн аралтай улс юм. Шинзо Абэ, Эммануэль Макрон нар Брюссельд болох Ази,  Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөжээ. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Шинзо Абэ, Эммануэль Макрон нар уулзлаа   
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй