Шууд Chart

Антонио Таяани: Тереза Мэй агуулгын тал дээр ямар ч шинэлэг зүйл хэлээгүй

2018-10-18 13:56:55

Их Британи улс Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарахтай холбоотой гэрээний асуудлаарх яриа хэлэлцээ мухардлаас гараагүй хэвээр байна. Брюссельд болж байгаа Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу өчигдөр Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болон бусад удирдагчид ажил хэрэг болоход таван сарын хугацаа үлдээд байгаа "Брексит"-ийн төлөвлөгөөг авч хэлэлцжээ. 

Ирландын хилийн асуудал хамгийн их маргаан дагуулсан сэдэв хэвээр байгаа юм. Тухайн асуудлаарх байр сууриа илүү оновчтой, тодорхой болгох үүднээс Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр Ирланд болон Европын Холбооны удирдагчидтай тус тусад нь уулзаж ярилцсан байна.

Харин Европын парламентийн дарга Антонио Таяани дараа нь сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хатагтай Тереза Мэйг “Агуулгын тал дээр ямар ч шинэлэг зүйл хэлээгүй” гэж ярьжээ.

Түүнчлэн Британи улс Европын Холбооноос гарсны дараах шилжилтийн үеийг хоёр жил байхаар тусгасныг, будлиан, үл ойлголцол үүсэхээс сэргийлэх үүднээс гурван жил болгож нэмэх боломжийг Европын удирдагчид хэлэлцсэн талаар Таяани мэдээлжээ.   

Нийтэлсэн: Mонголын радио

Антонио Таяани: Тереза Мэй агуулгын тал дээр ямар ч шинэлэг зүйл хэлээгүй   
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй