
Энэ оны долоодугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 1-ний хооронд авсан гэх гэрэл зургуудын хуулбарыг “Си-Эн-Эн”-ээр үзүүлсэн байна. Тэдгээр зургаас Приморск хотын ойролцоох 40 нууц агуулахад явагдаж буй засвар шинэчлэлийн ажлын явцыг харж болохоор байгаа юм байна.
Балтийн тэнгис дэх Оросын хоёр дахь том боомт энд байрладаг. Калининград хотоос хойш байдаг “Чкаловск” цэргийн баазад бас барилгын ажил явагдсан талаар “Си-Эн-Эн”-ий сэтгүүлчид тэмдэглэсэн байна.
Мөн Черняховскт түр байрлаж байсан Балтийн флотын тэнгисийн нисэх онгоцуудыг саяхан ийш нь буцаан татжээ. Оросын цэргийнхэн үүнээс гадна “Искандер” пуужингийн цогцолбор Черняховск руу илгээснийг “Си-Эн-Эн” мэдээлсэн байна.
Калининград муж дахь Оросын цэргийн анги салбарууд ийнхүү хүчирхэгжин бэхжиж байгаа нь НАТО-г зогсоохгүй гэж Европ болон Африк дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний командлагч Жеймс Фогго “Си-Эн-Эн”-д мөн ярьжээ.
Оросын тал тус телевизийн мэдээлэлд одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн оноос хойш Литва, Латви, Эстони, Польши улсад НАТО-гийн 4000 цэрэг сэлгээгээр алба хааж байгаа. Оростой хямрал дэгдсэн нөхцөлд тус шуурхай хүчнийхэн үндсэн хүчээ ирэх хүртэл Москваг торгоон тогтоож байх учиртай ажээ. 2014 онд Крымийг Орост нэгтгэсний дараагаас Умард Атлантын эвсэл Зүүн Европ дахь цэргийн оролцоогоо эрс нэмэгдүүлсэн юм.
Черняховскт түр байрлаж байсан Балтийн флотын онгоцуудыг буцаан татжээ | ||
Үзсэн: 444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.