Шууд Chart

АНУ Турк улсад тавьсан хориг арга хэмжээгээ зогсоож магадгүй

2018-10-19 10:30:00

АНУ Турк улсад тавьсан хориг арга хэмжээгээ зогсоож магадгүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Анкара хотод гэнэтийн айлчлал хийж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Саудын Арабын алга болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийн талаар ярилцсан байна.

Тэрбээр уулзалтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Америкийн шашны номлогч Эндрю Брансоны хэргийн улмаас Туркийн эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлаж магадгүй" гэж ярьжээ. Помпеог Анкарад байх үеэр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чаушоглу мөн түүнтэй уулзсан байна.

Тэрбээр АН-ын хориг арга хэмжээний тухайд “Хориг шахалт удаан үргэлжлэх тусам хоёр орны харилцаа улам муудна” гэсэн байр суурь илэрхийлжээ. Турк улсад амьдарч байсан Америкийн иргэн, шашны номлогч Эндрю Брансоныг Туркийн төрийн эргэлттэй холбогдуулан баривчилсны хариуд Америкийн засаг захиргаа өнгөрөгч наймдугаар сард Турк улсад хориг тавьсан юм.

Түүний дараагаас тус улсад эдийн засгийн хямрал үүсч, он гарснаас хойш Туркийн мөнгөн тэмдэгт “лир”-ийн ханш 35 хувиар унаад байгаа. Гэхдээ эдийн засаг нь эргэж сэргэх шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн талаар мөн мэдээлж байгаа юм. Америкийн шашны номлогч Брансоныг Анкара өнгөрсөн долоо хоногт сулласан юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Турк улсад тавьсан хориг арга хэмжээгээ зогсоож магадгүй  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй