Шууд Chart

Гаитийн Ерөнхийлөгч Жовенель Мойс руу гал нээжээ

2018-10-19 11:00:00

Гаитид эрх баригчдынхаа бодлого шийдвэрийг эсэргүүцэгчид Ерөнхийлөгч Жовенель Мойс руу гал нээжээ. Лхагва гарагт Ерөнхийлөгч Жовенель Мойсийг  Гаитийн анхны хууль тогтоогч Жан-Жак Дессали́ний нас нөгчсөний 212 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үеэр зэвсэгтэй хүмүүс гал нээсэн байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч Жовенель Мойс ямар нэг бэртэл гэмтэл аваагүй байна. Харин түүнийг биеэрээ халхалсан хоёр цагдаа шархаджээ. Албаныхан үүнийг халдлага гэж дүгнэж байна.

Гаитийн эрх баригчид Венесуэлийн дэмжлэгээр байгуулсан сангийн хөрөнгийг буруугаар ашигласан гэж ард иргэд нь эсэргүүцлээ илэрхийлэх болоод байгаа юм.

Ерөнхийлөгч Жовенель Мойс руу халдсан уг өдөр бас Гаитийн нийслэл Порт о`Пренс хотын иргэд гудамжинд гарч жагсаж, энэ үеэр нэг хүн нас барж, олон арван хүн бэртэж, гэмтжээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Гаитийн Ерөнхийлөгч Жовенель Мойс руу гал нээжээ  
Үзсэн: 1996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
C [202.55.183.xxx] 2018-10-19 12:26
GAITI BISH HALTAISAN MONGOLCHUUD BN NAADUUL CHINI
hahahha [202.179.31.xxx] 2018-10-19 14:19
estoi tom sumtai gar bna daa

Бидэнтэй нэгдээрэй