Шууд Chart

Владимир Путин: Японы Ерөнхий сайд энхийн гэрээнээс татгалзсан

2018-10-19 10:45:55

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр энэ оны төгсгөл гэхэд энхийн гэрээ байгуулъя” гэдэг төлөвлөгөөнөөс нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ татгалзсан гэж хэлж байна.

Өнгөрөгч есдүгээр сард болсон Оросын Дорнын эдийн засгийн форумын үеэр Путин ийм санал тавьсан юм. Мөн тэрбээр хоёр улс энхийн гэрээнд тулгуурлан маргаантай бүх асуудлаа шийдвэрлэх талаар санал хэлсэн.

Харин өчигдөр Владимир Путин Дорнын эдийн засгийн форумын дараах жүдо бөхийн тэмцээнд Японы Ерөнхий сайдтай хамт очихдоо хэлэлцсэн зүйлээ ярьсан байна.

Тэрбээр “Япон улс одоогоор таны саналыг хүлээн авах боломжгүй байна. Энхийн гэрээний талаар ярихаас өмнө хоёр улс газар нутгийн асуудлаар зарчмын шийдвэр гаргах ёстой” хэмээсэн Шинзо Абэгийн үгийг иш татан хэлсэн байна.

Мөн Шинзо Абэгийн хариултыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ хэлээд газар нутгийн талаарх хоёр талын хэлэлцээ хийхээр тохиролцсон гэж Владимир Путин ярьжээ.

Гэхдээ хоёр улс Японы талаас сөхөж байгаа газар нутгийн асуудлаар сүүлийн 70 жилийн хугацаанд том ахиц гаргаж чадаагүй гээд ирээдүйд ч тийм ахиц гарна гэж харагдахгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.

ОХУ, Японы хувьд маргаантай дөрвөн арал байдаг. Оросын талаас эдгээр дөрвөн арлыг эзэмшиж байгаа ч Токио үүнийг дэлхийн хоёрдугаар дайны үед ОХУ-д эзлэгдсэн Японы газар нутаг гэж үзсэн хэвээр байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путин: Японы Ерөнхий сайд энхийн гэрээнээс татгалзсан   
Үзсэн: 1761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.31.xxx] 2018-10-20 22:30
Манайхан бусдын хэрэгт оролцож худалаа мэдэмхийрэхээс өөр чадах юм гэж байна уу. Манай газар нутагаас оросууд хичнээн ихийг булаан дээрэмдэж авсан түүхийг мэдсээр байж хуучин нийгэмийн үеийн түүхийн үнэнийг гуйвуулсан үзэл сурталт тархиа зад угаалгачихаад мэдээгүй царайлж тэнэгтэж суудаг улс орон манайхаас өөр хаана ч байхгүй
ДАЙНЫ ТОЙМЧ-2 [202.179.24.xxx] 2018-10-20 10:14
ЯПОНЧУУД КУРИЛЫН АРАЛЫГ БУЦААЖ ӨГВӨЛ ТАНАЙ ЦАГААН ХААНЫ АЛТЫГ БУЦААЖ ӨГЬЕ ГЭЖ ОРОСУУД САНАЛ ТАВЬДАГ ЮМ. ТУХАЙН ҮЕД 150 ГАРУЙ ВАГОН АЛТЫГ СИБИРЬ ЛҮҮ БУЮУ ЧИТА-ЭЭР ДАМЖУУЛАН УРАГШАА ГАРГАН ЯПОН ЛУУ ЗӨӨСӨН ГЭДЭГ. ТЭР ВАГОНООС ТАЛ НЬ ЦАГААН ЧЕХҮҮДЭД ТАСЛАГДАН ДЭЭРЭМДҮҮЛСЭН БАЙДАГ. ТУХАЙН ҮЕД 100 ГАРУЙ МЯНГАН ЧЕХҮҮД ОРОСТ ХОРИГДОЖ БАЙСАН. ТЭД ЭНЭ АЛТААР ДЭНЧИН ТАВЬЖ ХҮМҮҮСЭЭ СУЛЛУУЛАХ, ЧЕХ РУУ ГАРАХАД АШИГЛАСАН ГЭДЭГ. ЦАГААН ХААНЫ АЛТЫГ ЗӨӨХӨД ГОЛ ОРОЛЦСОН ХҮН НЬ АТАМАН СЕМЁНОВ ГЭГЧ... НОДЛИН КАЗАНИЙН ИХ СУРГУУЛИЙН ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР ХҮН ЭНЭ ТУХАЙ ОРОСТ ИЛТГЭЛИЙГ ТАВИХЫГ НЬ СОНССОН ЮМ. ТЭГЭЭД ОРОСТ ЯПОНЧУУД ЭНЭ АЛТЫГ БУЦААЖ ӨГЬЕ, ОРОНД МАНАЙ 4 АРЛЫГ ӨГЧИХ, ЯДАЖ Л 2-ЫГ НЬ ӨГЧИХ ГЭЖ ОЛОН ЖИЛ ГУЙЖ ИРСЭН ГЭДЭГ. ГЭТЭЛ ТЭР ЦАГААН ХААНЫ АЛТНААС ХЭДЭН 100 ДАХИН ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ОРДУУД ЭНЭ АРЛУУДАД НЬ БИЙ. ЦЭРЭГ СТРАТЕГИЙН Ч ХУВЬД, АШИГТ МАЛТМАЛЫН Ч ХУВЬД ТЭР ЧУХАЛ АРАЛ. ЯГ ҮНЭНДЭЭ ӨӨРСДӨӨ ДАЛЬЖИГНААГҮЙ БОЛ ЮУ ГЭЖ СҮҮЛД НЬ ИЙМ ЮМ БОЛОХОВ ГЭЖ. ЯЛСАН НЬ АВДАГ НЬ ДАЙНЫ ХУУЛЬ ДАА. САЙН ТӨЛ, САЙН ГУЙ
ДАЙНЫ ТОЙМЧ-1 [202.179.24.xxx] 2018-10-20 10:10
ХООСОН МЭДЭМХИЙРЭХЭЭ БОЛЬЦГОО. ЭНЭ ЧИНЬ ЯЛТАД ХИЙСЭН ГЭРЭЭ ШҮҮ ДЭЭ. СҮҮЛД НЬ ИРАНЫ ТЕГЕРАНД 1943 ОНД АНХ ДЭВШИГДСЭН САНАЛ. ЭНЭ САНАЛЫГ ОРОСУУД БИШ АМЕРИК ОРОСТ САНАЛ БОЛГОСОН ТҮҮХТЭЙ. АМЕРИК СОЛОНГОСЫН ХОЙГИЙГ БИД АВНА, ТА НАР КУРИЛЫН АРАЛЫГ АВ ГЭЖ ДЭЛХИЙН 2-Р ДАЙНЫГ ХЭРХЭН ДУУСГАХ ТАЛААР ХЭЛЭЛЦСЭН ТҮҮХ ЮМ. ЯПОНЧУУД ӨӨРСДӨӨ АМЕРИКИЙН ЦЭРГИЙН БААЗЫГ БӨМБӨГДӨӨГҮЙ БАЙСАН БОЛ ХИРОСИМА, НАГАСАКИД АТОМЫН БӨМБӨГ Ч ХАЯХГҮЙ БАЙСАН. ЭНЭ БҮХЭНД ТЭГЭХЭЭР ЭРГЭЭД ЯПОНЧУУД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭНЭЭС ИЛҮҮ НАРИЙН ЗҮЙЛ ХЭЛЖ БОЛОХ ЮМ. ЭНЭ ХҮРЭХЭД ХАНГАЛТТАЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. МАНЖУУР, 1901-1905 ОНЫ ЯПОН, ОРОСЫН ДАЙН, 1921-1945 ОНЫ МАНЖУУР, ХАЙЛААР, ХАРБИН ГЭЭД ЯРЬВАЛ Ч ЮМ БИЙ ШҮҮ. ЯПОНЧУУДЫН ГАЗРЫГ ОРОСУУД ЗҮГЭЭР Ч АВААГҮЙ. ОДОО ЭДГЭЭР АРАЛД НЬ МАШ ИХ ХИЙН БОЛОН БУСАД ҮНЭТ МЕТАЛЛУУДЫН ОРД БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БОЛСОН ТУЛ ЯПОНЧУУД ОЛОН ЖИЛИЙН ТУРШ НЭХЭЖ, ГУЙЖ БАЙГАА ЮМ. БАС НЭМЖ ХЭЛЭХЭД ЦАГААН ХААНЫ ҮЕИЙН АЛТЫГ ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛЫН ҮЕЭР ЯПОН РУУ СИБИРЭЭР ДАМЖУУЛАН ВАГОНООР ЗӨӨСӨН БАЙДАГ.
Зочин [202.21.106.xxx] 2018-10-20 08:07
Сүүлд нь гонгиноод үхчих гээд байсан юм бол яах гэж дайн дэгдээсэн эргүүнүүд вэ энэ Япончууд. Тэр үед Орос ялаагүй бол зүүн хойд Хятад, Солонгосын газар нутгийг ер нь чөлөөлж өгөх байсан уу гэвэл үгүй ш дээ. Эзлэн түрэмгийлж чадсан бол ялагдаж , дайны төлөөсөө төлж чадах хэрэгтэй биздээ
Зочин [37.123.160.xxx] 2018-10-19 23:46
oros hujaa 2 niilj tuuhiin buh tsagiin tursh mongoliig horloj irsen bna ene bol tuuhen ynen kuriliin 4 araliig ch gsen 2 r dainii suuleer ezlej avsan bugd tuuhen unen oros shig tuuhee guivuulg hudlaa tuuh zohiodog yndesten bol mongol doo huurhiii
unshigch [85.0.95.xxx] 2018-10-21 06:23
chadaj baigaa umand argagyi. archaagyi guilgachin uls ornuud hynii hool boldog ni tyyhiin ynen. chadaagyi bol hohi chini. hyn ni hyn shig uls ni uls shig baisan bol mongol odiid aldart guilgachin boloh baisan uu
Зочин [202.72.247.xxx] 2018-10-19 16:43
Монголын газар нутгаас Хятадад авч өгсөн японы заль байгаа. Үүнийг японоос нэхэх юмсан.
Зочин [112.163.72.xxx] 2018-10-19 17:15
оросууд авч егсен шуу юун хятад
Зочин [202.21.106.xxx] 2018-10-20 08:09
Япончууд Монгол улс руу халдан дайрч байсныг санаарай. Хэрвээ биднээс газар нутаг тасалж чадсан бол Оросоос нэхэж бгаа шигээ буцаагаад өгч чадахгүй л бсан байхгүй юу. Хөгийн ч гоншигонуур улс юмдаа

Бидэнтэй нэгдээрэй