
“Фэйсбүүк” компани сонгууль дахь хөндлөнгийн оролцоотой тэмцэх тусгай хэлтэс байгуулжээ. “Удирдах төв” гэж нэрлэсэн уг хэлтэс нь худал мэдээлэл тарахаас урьдчилан сэргийлж ажиллах юм гэж “Франс пресс” агентлаг мэдээлсэн байна.
Худал мэдээлэлтэй тэмцэх тухайн хэлтэс Калифорнид төвлөрч ажиллах бөгөөд мэдээлэл задлан шинжилгээ болон програмчлалын салбарын 20 орчим шинжээчээс бүрджээ. Тэд АНУ болон Бразилийн сонгуулийн үеэрх сэжиг бүхий хаягуудыг мөшгиж тандах юм байна.
Энэ сарын 28-нд Бразилд Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болох бол ирэх сарын 6-нд АНУ-ын Конгрессийн завсрын сонгууль болно. "Фэйсбүүк"-ийн 87 сая хэрэглэгчийн мэдээлэл “Кэмбриж Аналитика” компаниар дамжин алдагдсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сард ил болж байсан.
Энэ бүхэн АНУ-ын сонгуульд оросууд хөндлөнгөөс нөлөөлсөн, тэр дундаа "Фэйсбүүк" ашигласан гэдэг АНУ-д мөрдөн шалгалт нь үргэлжилж буй ажлын хүрээнд авч байгаа арга хэмжээ болж байна.
Өмнө нь тус олон нийтийн сүлжээ Оросын Интернэт судалгааны агентлаг буюу “захиалгат комментчид”-той холбоотой 300 шахам хаягийг устгасан. Тус агентлагийг Вашингтон 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж буруутгадаг юм. Москва уг зэмийг нэг бус удаа няцааж буй юм.
“Фэйсбүүк” компани тусгай хэлтэс байгуулжээ | ||
Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.