Шууд Chart

Ч.Содтуяа: Гадаад хүн дагаж явах хөөрхөн охин байна уу гэж сураглах болсон...

2014-01-15 12:34:46

Энэ удаагийн редакцийн зочноор “Азийн модель” агентлагийн захирал, мисс, загвар өмсөгч Ч.Содтуяаг урьж ярилцлаа.

-Та Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртлээ. Загварынхан тэр бүр хүртээд байдаггүй шагнал  гэж ойлгодог?
-Загвар, гоо сайхан гэдэг соёлын нэг салбар. Тиймдээ ч энэ шагналаас их урам зориг авсан. Би  2007 онд агентлагаа нээсэн. Тэрнээс өмнө ч гэсэн багшилж байсан. Сүүлийн жилүүдэд бүх аймгаар явж, хөдөө орон нутгийн хүүхдүүдийг соёлжуулах, гоо сайхны мэдлэг олгох, өөрийгөө зөв илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх  сургалтыг мэргэжлийн багш нартай очиж явуулсан. Мөн очсон аймаг бүртээ тэмцээн зохион байгуулан, шилдгийг нь шалгаруулан миссийн тэмцээнд орох охидыг  авч ирдэг. Тэд маань их амжилттай явж, зарим нь  олон улсын хэмжээнд гэрээтэй ажилладаг том модель боллоо. Миний сургасан хүүхдийн тоо 5000 мянга давсан.  Мөн “Miss Mongolia” тэмцээнийг арав гаруй жил хамтран зохион байгуулж  байна. Олон сайхан шавь нар маань амжилттай явж байгааг минь үнэлж энэ шагналыг өгсөн байх. Цаашдаа арван жилийн хүүхдүүдэд гоо зүй, загвар, хүмүүжлийн гэх мэт чухал шаардлагатай сургалтуудыг хийхээр төлөвлөж байна. Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдийнхээ гол асуудалд анхаарал хандуулах нь суларсан. Тэд эцэг эхтэйгээ нээлттэй байж чаддаггүй. Тийм ч учраас би сургалтаараа  хүүхдэд хүнлэг энэрэнгүй, хүндэтгэлтэй зан харьцааг суулгахыг хичээдэг. 

-Та олон жил загвар өмсөж байна. Анх загвар өмсч байсан үеэ одоо цагийн загварынхантай харьцуулахад ямар санагддаг вэ?
-Монголын загварын ертөнц одоо л сэргэж хөгжиж байна.  Энэ үеийнхэн их азтай. Гадаад, дотоодын тэмцээнд орох боломжууд бүрэн нээлттэй, зөвхөн загвар гэлтгүй салбар бүрт өсч дэвжих боломж байна. Бидний эхэн үетэй харьцуулбал ядаж л яаж алхаж, юу өмсөх, биеэ яаж авч явахыг нь хүртэл заагаад өгдөг багш нар нь байна шүү дээ. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Бүх зүйл нь бэлэн байхын хэрээр ёс жудаг, хүнлэг байдал, зан суртахуун гэдэг зүйл нь орхигдоод байна. Ялангуяа загварын ертөнцдөө нэгнээ хүндэлж, бусдыг ялгаварлан гадуурхахгүй, зөвхөн амиа бодож  болохгүй гэдгийг сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Миний үед олон улсын миссийн тэмцээнд өмсдөг байсан хувцсыг одоо манай охид өдөр тутмын тайзан дээр өмсөх жишээтэй. Ер нь бидний үеийн эхлэлтэй газар тэнгэр шиг зөрөөтэй.  

-Таны үеийнхнийг баян хүмүүсийн ивээлд ордог, гадаадад очиж биеэ үнэлдэг гэх мэтээр ихээхэн гоочилдог байсан. Одоо загвар өмсөгчдийг үнэлэх үнэлэмж дээшилсэн үү?
-Тухайн үед мисс загвар өмсөгч цөөн, олон улсын тэмцээнд явж шагнал авах тохиолдол ховор байсан учраас  “шуум” их байлаа. Одоо бол гайгүй  тэмцээнээс баргийн шагнал аваад ирэхэд тоохоо больчихсон. Нөгөө талаас хүмүүсийн ойлголт дээшилсэн. Загварынхан гэхээр л шалдалдаг, нүцгэлдэг  гэж ойлгодог үе байсан юм шүү.  Саяхан Увсад миссийн тэмцээн хийх гээд очиход  зарим хүмүүс манай хүүхдүүд тэгж шалдалж нүцгэлж чадахгүй гэсэн. Тэгээд би “Энэ хүүхдүүдийг сургалтад хамруулбал бусад залуустаа үлгэр дуурайл үзүүлж чадна. Танай нутгаас мисс төрж, цаашлаад олон улсад ч нутгийнхаа нэрийг гаргах боломжтой” гэхэд хүмүүс нь ойлгосон.  Манай агентлаг сая шинэ жилээр өдөрт хоёр гурван тоглолттой байлаа. Хүмүүс баярлаж цэнгэхийн хажуугаар гоо сайхан,  биеэ гоё авч яваа охидыг харж, тэднийг үнэлэн цалинжуулж байна. Монголыг дэлхийн  хэмжээний сурталчилгаанд үндэсний хувцастай сайхан охид заавал багтдаг.  Уулын мод урттай богинотой гэдэг шиг загварын ертөнцөд ороод амар хялбар аргаар мөнгө олъё, баян хүнтэй сууя, хэн нэгний нөхрийг дэгээдье гэсэн бодолтой хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Бид шавь нараа энгийн  хүүхдүүдээс олж авч сургаад яг загвараар, модель болоод бидний хамтарч ажилладаг брэндүүдтэй гэрээгээр хамтарч ажиллуулдаг. Гэрээ нь маш хатуу үүнийхээ дагуу л ажилладаг. Ганц нэг хүний амбиц, хувийн асуудлаас болж бусад нь ингэж хэлэгдэнэ гэдэг хэцүү.  Тэгэхээр нийгэм үүнийг сайн ялгаж ойлгох хэрэгтэй гэж боддог. 

-Загварын агентлагууд дундах өрсөлдөөн болон танай агентлагийн байр суурийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Саяхан “Miss Mongolia” тэмцээнд таваас дээш жил ажилласан агентлагуудыг оруулна гэхэд  “Шилмэл загвар”, “Монгол модель”, “Эра” тэгээд манайх л багтаж байсан. Тэр ч утгаараа би эдгээр агентлагуудыг  өрсөлдөгчөө гэж боддог. Дөнгөж нээгдсэн өөрийн гэсэн модельгүй, учраа олоогүй газруудыг өрсөлдөгч гэж бодохгүй байна. Манай нэг гадаад хамтрагч надад “Монголд одоо хэдэн агентлаг байна аа, яасан олон юм бэ” гэсэн. Надад ч гэсэн цөөн хүн амд ийм олон агентлагийн хэрэг байна уу гэж бодогддог. Сүүлийн үед юу хийдэг нь  тодорхойгүй маш олон агентлаг нээгдэх болсон. Хүний наймаа газар авч байгаа энэ үед зарим загварын агентлагийг шалгах хэрэгтэй.  Төсөл хөтөлбөрийн нэр барьж  гадаад хүмүүсийг дагаж явах хөөрхөн охид хэрэгтэй байна гэж сурах хүн олширсон. Манайх бол ийм асуудлыг  огт зөвшөөрдөггүй. Гэхдээ иймэрхүү саналыг зөвшөөрөөд мөнгийг нь авчихсан, хөл дээрээ хурдан босох гэсэн атгаг санаатай газрууд байхыг үгүйсгэхгүй. Тийм болохоор анхааралтай хандах хэрэгтэй. Зарим нэг бааранд насанд хүрээгүй охидыг нүцгэлээд гаргаж байна. Энэ бүгд чинь өрсөлдөөн  бус аюул болчихоод байна.

- Мисс Х.Бадамгэрэл танай агентлагт ажиллаж байгаад тусдаа гарсан. Та хоёрыг муудалдсан гэх хэл ам одоо хэр тасардаггүй?
-Анх Х.Бадамгэрэлийг “ Үнсгэлжин” тэмцээнд орж байхаас эхлээд олон тэмцээнд  шүүгчээр суудаг байлаа.  Тэгээд тодорхой хэмжээгээр дэмжээд загварын ертөнцөд ороход нь тусламж үзүүлсэн. Ер нь загварын агентлаг байгуулах суурийг нь тавьж өгсөн гэж боддог. Х.Бадамгэрэл манай агентлагт маш их юм сурсан. Анх багшлах уу,  яах уу гэхэд нь чи чадна гээд бүх юмыг нь зааж хөтөлж байсан.  Ерөөсөө маргалдаагүй. Зүгээр л хүмүүсийн таамаглал.  Гэрлээг тусдаа гарсных нь дараа “Face of Mongolia” тэмцээн дээр бид хоёр тааралдсан. Бид “Гадуур аймаар шуум дэгдэж байна аа. Балай юм бэ”  гээд л өнгөрцгөөсөн. Үнэхээр  маргаан болоогүй, юунаас ч болж маргалдах юм. Харин агентлагаа байгуулах суурийг нь бол тавьж өгсөн.

-Та үүнийг дахин дахин яриад байх юм. Шавь тань таны ач тусыг мэдэж байгаа болов уу?
-Тийм ээ. Х.Бадамгэрэлийг агентлагаа нээхээс нь өмнөхөн би хоёр сар гаруй хугацаанд Тайланд явсан. Тэгэхдээ Гэрлээд сургалтын төвийг бүхлээр нь үлдээж  бүх ажлаа  хариуцуулаад явсан. Монголд ирээд эгч нь ирчихлээ. Одоо ажлаа авах уу гэсэн чинь “Содоо эгчээ та жаахан хүлээж байгаач, дахиад нэг сар ажиллуулаад үзье” гэж гуйж байсан. Өмнө нь дандаа би агентлагаа бүхэлд нь хариуцаж ажилладаг байсан. Тэгэхээр би Гэрлээд их тус болсон гэж бодож байгаа. Ор тас хоосон юман дээр шинээр ажиллаж эхэлнэ гэдэг хэцүү шүү дээ. Тэгэхэд бүтэн 5- 6 жил ажиллачихсан нэр дээр ажиллаад, хөтөлбөр ингэж боловсруулдаг юм байна, ингэж харилцдаг юм байна гээд л бүхнийг бие даагаад гурван сар ажиллахаар туршлага сууна биз дээ. Тэгээд манай хүүхдүүдээс тасалж аваад гарна гэдэг бол маш том дэмжлэг. Ингэлээ гээд би тэрнийг нь үгүйсгэхгүй, тэртээ тэргүй ихэнх моделууд маань над дээр үлдсэн, зарим шинэ охид Гэрлээг дагаад явсан. Гэхдээ  энэ бол муудалцах шалтгаан биш.

- Шуудхан хэлэхэд таныг араар тань тавьсан юм шиг санагдаагүй гэж үү?
-Яахав гайхахын хувьд бол жаахан гайхсан. Гараад явахдаа гол нь биш. Би Гэрлээг  шинэ агентлаг байгуулж байгааг гадаад хамтрагч нараасаа анх сонссон.  Манайх Сингапурт болдог “Ferrari Model” гээд сурталчилгаанд заримдаа Х.Бадамгэрэлийг явуулдаг байсан. Тэгсэн манай сингапур хамтрагч нар “Содоо чи өөрөө ажиллуулж байгаа юмуу, танай модель чинь ажиллуулж байгаа юмуу, хамтарч ажиллая гээд яваад байх юм. Чи байгаа юмуу” гэж асуусан. Тэгэхээр нь би бүр гайхсан. Дараа нь манай нэг Франц хамтрагч “Содоо энэ Х.Бадамгэрэл нэг юм яриад яваад байх юм. Энэ үнэн үү” гэсэн. Одоо ч гэсэн надад өөрөө хэлээгүй байгаа. Х.Бадамгэрэл над дээр ирээд миний нүд рүү харж байгаад “Содоо эгч ээ дүү нь одоо ингээд их юм сурсан юм чинь тусдаа гарлаа, өөрийнхөө агентлагийг нээж байгаа. Хоёулаа хамтарч ажиллая” гэсэн бол илүү их дэмжээд гаргах байсан. Тэгэхдээ  яахав, хүүхэд юм чинь айгаа биз, жийрхээ биз гэж бодоод л өнгөрчихсөн. Одоо тэгээд манай агентлаг хэвийн л ажиллаж байна. Гэрлээг гарахад оронд нь мисс Д.Долгион багшилья гэсэн.  Манай гадаад хамтрагч нар манайхтай гэрээтэй хэвээр үлдсэн. Тийм болохоор тэр болгонд нь бухимдаад л,  ганц багшийгаа алдсаны төлөө ингээд байх шаардлага байхгүй.

-Загвар өмсөгчдийг хоосон толгойтой гэх нь бий. Тэр тусмаа  араг өшиглөж  зурагаа авахуулсан моделийн алхам энэ ойлголтыг бүр ч бататгасан. Танай агентлагт  монгол ахуй, уламжлалын хичээл ордог уу?
-Манайх уламжлалт, ёс заншил, монгол үг хэллэгийн талаар мэргэжлийн хүнээр хичээл заалгахаар төлөвлөсөн. Тэр зурагны тухайд би бусадтай нийлж буруушаамааргүй байна. Тэр зурагчин нь гадаад хүн. Гадаад хүний нүдэнд тэр бүхэн өөрөөр харагдсан байж болно. Харин моделиудын хувьд бол мөнгө төлсөн учраас “яая” л гэнэ тэгж зурагаа л авахуулна. Бас тэр хүүхдүүд чинь монгол ахуйг сайн мэдэхгүй. Зарим нь монгол гэрт ч хонож үзээгүй байх. Тэгэхээр шууд буруутгах бас хэцүү. Ядаж  тэр зургийг авч байхад эргэн тойронд нь “хүүе ингэж болдоггүй юм” гээд хэлчих хүн ч байгаагүй юм байх даа гэж бодож, харамссан. Нэг зурагнаас үүдээд бүгдийг нь толгой хоосон, юу ч мэддэггүй гээд муулаад байх  шаардлагагүй гэж бодож байна. Харин монгол ахуй соёл, зан заншлын наад захын мэдлэгүүдийг агентлагууд охидуудад олгох ёстойг ойлгосон. 

-Дизайнеруудын  ур чадварын талаарх таны бодол..?
-Би өөрөө өсвөрийн зохион бүтээгчдийн загварын анги төгссөн. “Хаврын гоёл”, “Монгол бахархалт үндэсний хувцас”-ны тэмцээн гээд олон тэмцээнд өөрөө загвараа гаргаж дизайнераар оролцож байсан. Маш их тэвчээр хөдөлмөрийн үр дүнд загвар бий болдог учраас энэ ажлын хэцүүг би мэднэ. Би шавь нартаа диеайнеруудын хамаг бүхнээ шингээж хийсэн хувцаснуудыг хүүхэд шигээ хайрлах ёстой шүү гэж захидаг.

-Таны  хувьд үнэлдэг, хүндэлдэг загвар зохион бүтээгч олон байдаг байх?
-Манай дизайнерууд бүгд сайн. Одоо миний энэ өмсч байгаа хувцсыг гэхэд л  дизайнер Д.Овдогмэд эсгийгээр хийсэн. Миний хамгийн сайн найз. Италид сурч байгаа. Бас “Торго” салоны О.Болд байна. Энэ хүмүүс монголын шинэ брэндийг бүтээж байна. Манай оёдолчид ч сайн, дизайнерууд ч сайн. Гадагшаа тоглолт хийхэд хаана ч гологдхооргүй мундаг болсон. Сая Тайландад Үндэсний дизайнеруудын холбоотой хамтраад Монголыг соёлын өдрүүдийг хийсэн. Хүмүүс нь үнэхээр гайхсан.  Тайланд торгоор хийсэн хувцаснуудыг өөрсдөө хараад ингэж хийж болдог юмуу гээд байсан.  

-Та энгийн үед ямар хувцас өмсөх дуртай вэ?
-Биед эвтэйхэн импортын  хувцас өмсдөг.  Ноолуур хааяа өмсөнө. Гэхдээ ноолуур их эмзэг, байнга угааж болохгүй, хими цэвэрлэгээнд өгөхөөр өртөг өндөр. Ер нь гадагшаа явахдаа л хувцсаа авчихдаг. Заримдаа баяраар, онцгой өдрөөр  өөртөө захиалж хийлгэсэн хувцас өмсөнө. Заавал брэнд, үнэтэй хувцас өмсөнө гээд байдаггүй. Өнөөдөр бол  Д.Овдогмэдийн эсгийгээр хийсэн хувцсыг өмссөн байна.  Эсгий их дулаахан байдаг юм.

-Та өөрөө загварын хүний хувьд өндөр үнэ бүхий хувцаснуудынхаа нууцаас задлахгүй юу?
- Би яг тодорхой хэлмээргүй байна. Надад би тэдэн төгрөгөөр авсан гэж хэлэхээр эвгүй санагдаад байдаг юм. Манай агентлагийн хувцасны өрөөнд миний маш олон хувцасны цуглуулга бий.  Саяхан Cosmopolitan сэтгүүлээс  миний хувцаснуудын талаар сурвалжлага авсан.  Надад үндэсний хоёр гурван зуугаад хувцас, гоёлын их олон даашинз бий. Заримыг нь би ганц өмсөөд л дахиж өмсөөгүй.  Тэгээд манай охидын загварын хувцас болоод явдаг. Тэр олон хувцаснаасаа тэр энэ гэж яримааргүй байна. Нэгийг нь онцолчих юм бол бусад нь гомдчихно.  Гэхдээ би  “Урлах эрдэм” дээд сургуулийн хувцаснуудыг тоож өмсдөг. Ямар ч брэндийн хувцаснаас дутахааргүй загвар сайтай, хүний биед эвтэйхэн, суулт сайтай хувцас урладаг. Аливаа оюуны бүтээлийг үнэлнэ гэдэг боломжгүй. Тэр хүний ур хийц оюуны бүтээл гэдэг л илүү чухал.

-Акссесуарын тухайд?
-Дурсамжтай, үнэ цэнэтэй нэг зүйл бий. Намайг магистраа хамгаалж сургуулиа төгсөхөд аав минь баяр хүргэж, маргад чулуун зүүлт бэлэглэж байсан. Тэр л миний хувьд их үнэ цэнэтэй.

-Тань руу чиглэсэн янз бүрийн мэдээлэлд хэр ач холбогдол өгдөг вэ?
- Уг нь бол нэг их ач холбогдол өгөөд сүйд болоод байдаггүй. Харин хамгийн сүүлд уур хүргэж, зүгээр өнгөрөөхгүй дээ  гэж бодогдуулсан нь “Миний аавыг бурхан болоход бусдад хутгалуулж нас барсан гэсэн худлаа мэдээлэл” байсан. Өвчнөөр өөд болсон хүнийг ямар ч баримтгүйгээр ингэж бичсэнд их гомдсон. Тэр мэдээллээс болж  эмээгийн бие  муудсан. Аав маань их олон шавь нартай, тэд нарт ч хэцүү туссан. Намайг хар залуутай болжээ, шинэ нөхөртэй болжээ гээд бичиж л байдаг. Тэр бол яахав ямар нэг сенсаци байх л ёстой юм чинь. Тэд нар чинь бидний  PR-г үнэгүй хийгээд өгчихөж байгаа юм чинь.  

-Охиноо  загвар өмсөгч болгоно гэсэн бодол байдаг уу?
-Миний охин загварынхан дунд л өсч байна. Одоо ч гэсэн манай ажил дээр гүнзгий ангийн шавь нартай маань хамт байгаа. Багаасаа харж өссөн зүйл нь болохоор загварын алхааг их сайн хийдэг. Гэхдээ охины маань сонирхол л мэднэ. Одоо таван настай. Өөрөө том жүжигчин болно гэж ярьдаг. Их сэргэлэн, хүнээс бишүүрхдэггүй, нүүр хагарсан хүүхэд л дээ. Заримдаа хүүхэлдэйн кино үзчихээд  далайн дээрэмчин болно гэдэг. Том болоод жүжигчин эсвэл загвар өмсөгч болно гэвэл би дэмжинэ.

-Охиноо том болж хэрсүүжихээс нь өмнө бүтэн гэр бүлийг бий болгоё, аавтай болгоё гэж боддог уу?
-Бодолгүй яахав. Би нэг ахтай айлын бага охин. Үнэхээр аавын эрх охин байсан. Ээжээсээ өмнө  аавтайгаа ярьдаг, оройтоход нь ээжийн өмнөөс хардах юм болно. Аав минь намайг үнэхээр  эрхлүүлж  хайран дундаа өсгөсөн. Миний аав эдийн засагч хүн байсан. Би аавынхаа  мэргэжлийг нь хүртэл эзэмшсэн. Өөрөө тэгж өссөн болохоор охиныхоо амьдралд эмзэглэдэг. Салаа замын эрхээр гэдэг шиг нөхрөөсөө аргагүй болоод л салсан. Охиноо аавтай болгоё гэсэн бодол байлгүй яахав. Гол шалгуур нь надаас илүү миний охинд л сайн байгаасай. Гэхдээ энэ чинь захиалгаар бүтдэг зүйл биш. Намайг тойрсон олон залуус байгаа  ч уулзах цаг бага болохоор  өдөр хоног өнгөрөөд байна. Тэгж байгаад болох байлгүй дээ.

-Хүүхэд их зөнтэй. Өөртөө сайн хүнийг андахгүй шүү дээ?
-Манай охин царайлаг л бол очоод наалдчихна. Манай эрэгтэй загвар өмсөгчдийг харж байгаад хамгийн царайлаг руу нь л гүйж очоод “агаа,  ааваа” гээд тэврүүлчихдэг.

-Тийм үеийг нь харахад танд хэцүү байдаг уу?
-Тэгэлгүй яахав, их хэцүү. Өөрөө аав ээжийнхээ бүтэн хайран дунд өссөн болохоор охиныхоо өмнө буруутай гэдгээ мэдэрдэг. Охиноо эмээ өвөөгийн хүүхэд л болгож өсгөж байна. Нөхрөөсөө салснаасаа хойш хэнээс ч хараат бус амьдраад сурчихсан болохоор шууд нэг хүнтэй нийлнэ гэдэг их хэцүү.  Намайг тойрон хүрээлж байгаа олон залуус байгаа ч тэр болгонд нүүр өгөөд  уулзаад болзоод явах ямар ч зав  байдаггүй.

-А.Чингүүн охиндоо хэр анхаарал тавьдаг вэ?
-Охиноо ерөөсөө асуудаггүй ш тээ. Бид хоёр ёстой нөгөө жинхэнэ утгаараа сална гэдэг шиг салсан.  Дахиж нэг ч удаа уулзаагүй. Охинтойгоо ч уулзаагүй.

-Охин чинь аавыгаа мэдэх үү?
-Мэдэхгүй ш дээ. Охиноо гэхгүй байгаа хүний талаар хэлээд яах юм бэ?

-Охиндоо аавынх нь талаар яаж тайлбарладаг вэ?
-Охин өвөөгөө л “аав” гэж дууддаг байсан. Аав маань өнгөрөөд жил ч болоогүй байна. Аавыгаа өвөөгөөрөө төсөөлдөг байсан болохоор тэнгэрийн оронд байгаа л гэдэг юм. Чингүүн бид хоёр салаад таван жил болж байна. Энэ олон жилийн хугацаанд хүүхдээ нэг ч асуугаагүй хүн эргэж уулзах нүүр байхгүй байхгүй л дээ. Хэрвээ гарч ирээд уулзвал тэр л биз. Гэхдээ хүүхэд  хүлээж авахгүй. Охиноо асуугаад ирсэн бол уулзуулахгүй энэ тэр гэхгүй л байсан. Бүр нэг ч удаа утсаар асууж байгаагүй. Хүмүүс их гайхдаг.   Би бол түүнийг сайн явж байвал боллоо гэж боддог. Одоо  сайн ханьтай учраад сайн явж байгааг нь сонсоод ашгүй дээ л гэж боддог. Муу явбал эргэж чангаагаад бөөн юм болно шүү дээ. Бид хоёрт гай бололгүй явж байгаад нь баярладаг. Хүмүүс хүүхдийг нь төрүүлчихээд мөнгө аваач, хуульч найз нар маань шүүхдээд мөнгө аваад өгөх үү гэдэг. Би тиймэрхүү яриануудыг огт тоодоггүй. Нэгэнт сайхан явж байгаа хүнээр би оролдож яах юм, намайг гарч ирэхээр эхнэр нь ч уурлах юм бил үү. Би юугаар ч дутахгүй бүх юмаа өөрөө болгоод байж тэрний мөнгөөр ч яах юм билээ, хэрэггүй шүү дээ. Надад тийм сонирхол алга.

-Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай гэж үг бий.  Та Чингүүнтэй эхлүүлсэн амьдралдаа харамсдаг уу?
-Ерөөсөө харамсдаггүй. Харин ч намайг ийм хөөрхөн охинтой болгосон. Хэрвээ энэ хүн байгаагүй бол би өдийд завгүй гээд л ганцаараа явж байж магадгүй.  Анх юугаа ч мэдэхгүй хүүхдүүд бие биедээ дурлаад, ямар ч тооцоогүй хүүхэд гаргасан. Аавын  минь өнгөрөхөөс өмнөх бүх аз жаргал  байсан. Одоо ч гэсэн ээжийн минь амьдралын утга учир болж байна. Тэгэхээр энэ бол миний сайхан сэтгэлтэй явсны минь бэлэг юм болов уу гэж боддог. Тэр хүн миний амьдрал гарч ирж намайг ийм хөөрхөн хүн бүхний хайрыг булаасан охинтой болгочихоод,  ямар ч хэл ам хийлгүй яваад өгсөнд нь их баярладаг. Охин маань төрөөд манай гэрийн бүх аз жаргал нь болсон. Ах маань хүнтэй суугаагүй байсан. Тэгээд л ээжийн эгч дүү нар гээд хүн болгоны гар дамжиж өссөн дөө. Бид нарт тэгж аз жаргал бэлэглэсэн болохоор тэр хүнийг уучилж  явдаг.

-Гэр бүлийн амьдрал зохионо гэдэг  хэцүү санагдсан уу?
-Тийм шүү, үүнийг би их сайн мэдэрсэн. Огт өөр орчинд өссөн, хүмүүжил, соёл өөр хүмүүс хамт байна гэдэг хэцүү.  Бид хоёрын хооллолт хүртэл таардаггүй байсан.  Манайх чинь эрүүл хоолтой айл, хуурсан хайрсан хоол, халуун ногоо ерөөсөө хэрэглэдэггүй. Харин тэднийх их өөр, эсрэгээрээ. Дандаа хуурсан хайрсан , дарсан ногоо халуун ногоо иднэ. Хоол унд таардаггүй болохоор их хэцүү байсан. Тийм хүмүүс  хамт байж нэгийгээ хайрлана гэдэг  маш их тэвчээр шаарддаг юм билээ. Эхэндээ бол яахав бие биедээ дурлачихсан  ямар хоол идэх, ямар соёлтой байх нь огт хамаагүй явлаа. Яваандаа үнэхээр тэвчишгүй  үйлдлүүд гарч эхэлсэн. Тэр болгон дээр л хүлээцтэй хандаж, нэг нь алдааг нь засах гэж  нөгөөх нь өөрчлөгдөх гэж хичээх хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй чи карьераа өсгөж  надаас илүү гарах гэлээ гээд л барьцаад байвал бүтэхгүй шүү дээ.

-Ч.Содтуяа хэр тэвчээртэй хүн бэ?
-Тайван л байхыг хичээдэг. Тэвчишгүй юмыг шууд хэлчихнэ. Би  дандаа өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг учраас маш хариуцлагатай байх ёстой. Тийм болохоор ажилчдаа хариуцлага алдсан тохиололд шууд хэлнэ, эсвэл эвээр ярьж ойлгуулдаг. Манай аав ээж хоёр чинь улаан социалист хүмүүс байсан болохоор би ч гэсэн тийм хүмүүжилтэй, их зарчимч.  Гэхдээ бас тийм аймаар хатуурхдаггүй. Би өөрөө их тайван орчинд өссөн. Манайхан өрөө өрөөндөө ороод л суучихдаг байлаа. Ах философич, ээж хөгжмийн хүн их зөөлөн, аав маань эдийн засагч. Их тайван хүмүүс.  Хүн багаасаа ямар орчинд өснө яг тэр чигээрээ л байдаг. Би тэгж эд эсээ үхүүлээд л, уурлаад байдаггүй. Харин ч уурласан байгаа хүмүүсийг тайван сонсож байгаад асуудлыг тайлбарлаад гаргадаг.

-Та зөрүүд үү?
-Манай найзууд намайг их зөрүүд гэдэг. Өөрөө бүх юмаа хийгээд сурчихсан болохоор бүхнийг өөрөө хийдэг. Бас нэг үгүй гээд зүтгэсэн бол үгүй чигээрээ л зүтгэчихдэг зантай.

-Зөрүүд зангаасаа болж хохирол амсч байв уу?
-Үгүй ээ. Харин ч намайг аварч байсан удаатай. Гэхдээ юмны учрыг олно гэдэг их чухал. Учрыг нь олж байж л шийдвэр гаргах хэрэгтэй. Ухаантай зөрүүдлэж бас болно шүү дээ.

-Эмэгтэй хүний хэрэглээг та өөрийнхөөрөө тайлбарлаач?
- Миний хувьд хэт их чамирхаад байдаггүй, гэхдээ гоё ганган байх шаардлагатай үедээ бол чамирхана. Үнэхээр өөрт таалагдсан зүйлээ үнэтэй ч байсан авч чаддаг. Нөгөө талаас би өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж ирсэн үр шимийнхээ ачаар өртөг үүсгэхгүйгээр хүссэнээ авах тохиолдол бий. Хүйтэнд сайхан дулаан хувцас, ноосон өмд, бойтгон гутлаа өмсөөд л явдаг.  Зохицуулж хувцаслах л чухал.  Гэр бүлдээ тодорхой хөрөнгө зарж, эрүүл хоол хүнсэнд мөнгө зарцуулдаг байх хэрэгтэй. Өнөөдөр би захын нэг дэлгүүрт ороод хямдхан хятад хувцас авч тохируулаад өмсөж чадах л байхгүй юу. Тухайн хүний бие галбир зохицуулалтаас бас хамаарна. Заавал үнэтэй хувцас өмсөх гэж улайран зүтгэх хэрэггүй л гэж боддог.

-Та гэр бүлээрээ эрүүл хооллодог гэсэн. Таныхаар яг ямар хоол хүнсийг эрүүл хооллолт гэх вэ?
-Би хүүхдүүдэд зөв эрүүл хооллолтын талаар хичээл ордог. Өглөө илчлэг ихтэй хүнс хэрэглэнэ. Өдөр нь өөрийнхөө дуртай махтай хоолоо иддэг. Харин орой бол ислэг ихтэй биенээс хурдан гадагшилдаг ногоо жимсээр хооллож хэвшсэн.

-Айраг уудаг уу?
-Уулгүй яахав. Айраг уудаггүй монгол хүн гэж юу байхав.

-Шар айрагт хэр вэ?
-Мууш тээ. Шээс шиг санагдаад ёстой ууж чаддаггүй.

-Тэгвэл сархад хэр хүртдэг вэ?
-Бүр огт хэрэглэхгүй байна гэж юу байхав. Насанд хүрсэн хүн чинь элдэв баяр ёслол, найз нартайгаа уулзах гээд уух шаардлага гардаг. Тохируулаад л хэрэглэдэг. Гэхдээ тэгж тасарч унатлаа ууж үзээгүй. Би ерөөсөө тасардаггүй юмаа /инээв/. Нэг ч удаа тэгж тасарч үзээгүй шүү. Хааяа найзуудтайгаа хамт уудаг л юм. Тэгээд би ганцаараа эрүүл шахуу  үлдчихдэг.

-Ярилцсанд баярлалаа 


Ч.Содтуяа: Гадаад хүн дагаж явах хөөрхөн охин байна уу гэж сураглах болсон...  
Үзсэн: 32413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-02 07:31
Ih ondor goy huuhen bnle shu delguurt harsan .
Монгол [127.0.0.xxx] 2019-05-05 10:59
УХААНТАЙ БҮСГҮЙ. ЗАГВАРЫН ХҮН ГЭХЭД ИХ ТОГТУУН ДАРУУ ХАРАГДДАГ. АМЖИЛТ ХҮСЬЕ !!!
140.109.112.xxx [140.109.112.xxx] 2014-09-05 18:35
bas miss bj nad omgoltson uruulaa yanzlaach yamar manai eej bish de
140.109.112.xxx [140.109.112.xxx] 2014-09-05 18:34
Miss ee ta haa ch yavsan ene sonin nogoon ongotei tsamtsaa har omdon deer omsood esvel iim sonin ongotei oroolt orooson bdiin . Muuhai hargdaj bn ene ongo bolon har ongonoos oor ongonii songolt bas bgaa shdee. er n neg ongiin olon huvtsas niiluulj omsohoo oorchoh tal dere bodno bgaa. bas huuchin nohroo ih demjsen geel yaridag bsan odoo bas ter ohiniig demjsen geel yarihiin, ih gomdomhoi hun yumaa da za ter hc yaahav.
78.53.129.xxx [78.53.129.xxx] 2014-03-22 05:26
Дээр нэг ярилцлаган дээр Бадамгэрлийг жигтээхэйн муулаад л байсан чинь одоо болсон чинь ямар ч муудалцах шалтгаан байхгүй энэ тэр гэх юм. Мэдэхгүй юм даа. Уул нь энэ эмэгтэйг их дэмждэг юм сан. Гэхдээ л бас л болоогүй л байна даа.
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-02-13 09:58
Bussness mind-iin geed jijigheen company zahiral uhaantai ehner 3 huuhedtei amarbayasgalan gd hunii ar ger uimuuleed ywdag huuhniig ta nar yu geh uu
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-02-13 09:58
Bussness mind-iin geed jijigheen company zahiral uhaantai ehner 3 huuhedtei hunii ar ger uimuuleed ywdag huuhniig ta nar yu geh uu
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-02-13 09:56
ger bul uimuuleed l yawdag huuhen sh dee
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-01-24 11:11
çî÷èí ÷àìä àìæèëò õ¿ñüåâ
76.168.143.xxx [76.168.143.xxx] 2014-01-23 08:38
ter Chinguunees salsan n az um bishuu? Burhan chamd sain hani zayanaa
103.26.194.xxx [103.26.193.xxx] 2014-01-23 00:47
salj bolno gehdee huuhdeee ingej toohgui orhij bolohgui sh dee. shin avgaigiihaa zurgiig hurtel shivuulcen bsn biz dee nuhur n. ter hun mun uu. ehnereesee salj bolno l doo hunii amidral gehdee huuhdee hayj arai l bolhgui. en uneheer daichin busgui um. zugeer l ng huurhun huuhen bish ih uhaantai tuluv hun shig sanagdag zuvhun busines gelgui uls turuur career hiivel ih amjiltand hurch magadgui ee.
46.115.69.xxx [46.115.69.xxx] 2014-01-21 01:52
Xünii amidrald ym ym l bna shüü dee gehdeen negrüügeen ingej muuhai üg helelgeer bainga dowtloj doromjilj bna gedeg hereggüi l ym da bid hedüülehnee sh üü dee Mongolchuudaa önöödör bayn yduu geel bna bid ug ni setegleeree bayn ard tümen sh üü dee za ireedüid saihan hanitai bolooroi düü mini
75.27.96.xxx [75.27.96.xxx] 2014-01-20 17:01
Nuhriinh ni huuhed ni mun ch yum bish ch yum biluu hen medlee. Tiim baidlaas Chinguun ni toodoggui bailgui dee. Ed nar shig nuuts yanhanuud bol dalduur yuug bol yuug ch hiine. Mungutei bolon nertei nuluutei erchuud in sexiin bool!!! Ursdnuu bolj b.val yaahaas ch butsahgui. Gadnaa neeh saihan gemgui tsarailchihaad... Ayagui bol ohiniihoo tsusnii shiljilgeeg hiilgevel ayagui bol Chinguun bish uur hunii huuhed bolj taarna daa. Nuuts zolbin yanhanuud.
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2014-01-18 10:03
Тасардаггүйн бол ч хэцүүм байна даа ккк
107.6.95.xxx [107.6.95.xxx] 2014-01-17 23:07
MISS bol buh talaaraa MISS bh ystoi, yum yumtai bdag. Ene huuhen bol syrlen deer hatgasan homool
107.6.95.xxx [107.6.95.xxx] 2014-01-17 23:05
Het turanhai arag yas
107.6.95.xxx [107.6.95.xxx] 2014-01-17 23:05
Har bolormaa avgai ene 2 lesbyddeg ene hudlaa gej helj chadahgyi!!! Bas hamtdaa erchuudiin ovort ordog, group hiideg, chanaad arilgasan ondog shig saihan burah yumdaa
107.6.95.xxx [107.6.95.xxx] 2014-01-17 23:03
Chupa chups
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-17 20:41
Nuhur n baliar zaluu bsan shde sodtuyag turuud udagui bhad ma nziin nz ohiduudiig untu ulzii ntr geel duudad bdag bsan
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2014-01-17 12:43
Bi heden jiliin omno ohintoigoo avhuulsan zurgiig n haraad l shuud pooh ymar huurhun ym be gej uulga aldaj ter zurgiig n hadgalaj bsn. Ohin n buur egduutei ystoi huurhun ohin boloh bhaa. AMJILT
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-17 11:43
Бүх миссүүдээс хамгийн дөлгөөн, ухаалаг, намбалаг, эмэгтэйлэг санагддаг шүү. Хүүхдийнх нь аав хүүхэд дээрээ очдоггүй ёстой муу ү хүн байна даа.
75.87.249.xxx [75.87.249.xxx] 2014-01-17 10:58
Heden jiliin omno bi harchaad ymar huurhun egch ve miss gej iim l bdag bh daa gej nudee salgaj chadahgui baisan. Yria huuruu ni ch gesen ikh uhaantai, tegeed daruuhan sanagdsan. Biye ikh goy avch yvdag.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-01-17 10:03
ih uhaalag yriat shuu. Hundeldg mundg hodolmorch busgui. baharhmaar. Ajil amidrald ni amjilt husey
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2014-01-17 08:13
Nohor n' bsan Chinguun gej estoi teneg zaluu harahaas, hytadiin erliiz, tegeed aimaar materialiin sonirholtoi zaluu, Nyamosoriin ohiniig bayan bhoor l suuj bgaan, oor yu bhav de, torson uree hayad yavaj bga am'tsan yamar oligtoi aav bhav, mungugui emegtei bsan bol suuhgui sh de. Mungu bval hair hamaagui sh de.
88.152.215.xxx [88.152.215.xxx] 2014-01-17 02:27
Huvtsaslalt make up ed nar ch medehguie, hujaa style l haragdaad bdag,..
88.152.215.xxx [88.152.215.xxx] 2014-01-17 02:26
Tsarai zus ni bdag l dajgui, bie ni bas gaigui gehdee ih turanhai, neeh saihan miss huuhen bol bishee,.Yahav dundjaas deeguur, aytaihan l busgui,..Harin ih ilen dalangui yariltslaga ugsun bna, ih sozialist maygiin daruu bolovsroltoi uhaalag busgui yum shig sanagdlaa, bas hunii sain ehner bolohoor,..
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-01-17 00:49
Amjilt husie Sain yvaa hund ataarhah , horon ugeer dairah , gutgej bahaa hangaj amidardag humuus olon shuu Ohin min ! Bitgii toogooroi ene ikh eyreg setgegdeliig harj Bgaa bizdee Mongolchuud chamaig ikh hundeldeg bas hairladag . Olon Ohidiin ulger duurailal bolj , Zuv bhad n tusalj bgaarai buynaa delgereg saikhan mongol busgui min ! Amjilt shuu dahiad helchie
88.101.40.xxx [88.101.40.xxx] 2014-01-17 00:24
uhaantai saihan bas ih dulguun hun shig haragdadag shuu amjilt husii
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-01-16 22:24
saihan bas uhaantai busgui bn.amjilt , az jargal husie.muulj bichsen ataarhuu humuusiig toosnii hereggui.
124.149.169.xxx [124.149.169.xxx] 2014-01-16 22:13
Uhaantai saihan yariatai bvsgvi. Baigaa baidal n ugaasaa ih taivan shdee. Az jargal hvsii
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-16 21:12
ЗАА ШАЛ ХУДАЛАА ЯРИАД ГЭМГYЙ ЦАРАЙЛААД ХYYХЭН ЗАРААД Л АМЬДАРДАГ Ш ДЭЭ БАДАМЦЭЦЭГ ТУЯА НТР ГЭЭД Л
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-16 20:39
saihan busgui shuu ta chadnaa amjil!
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-16 19:47
emegtei xun gedeg ooroosoo iluu saixand ataarxaj yavdag xoino dor komment esreg bichsen bugd ataarxagchid shuu bitgii too
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-16 19:43
mongoliin xamgiin sxn busgui bas ix uxaantai yumaa jinxen aztai er xun l ene xuntei suuna daa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-16 19:30
eliireed balairaad bhaar zugeer huuhdee haraad yavj boldoggui,nohortee haygdsan hun ohiduud ju zaakh ve,bas zaluu hovguuded
72.46.141.xxx [72.46.141.xxx] 2014-01-16 19:06
seheeten garaltai engiin daruuhan uhaalag huuhen, durlal gej sohor yum daa
2.245.124.xxx [2.245.124.xxx] 2014-01-16 18:49
Ene muulaad bichsen humuus ni nuguu gerelee badamgerel gedeg huuhnuud ni baihaa. Urh tolgoilson uuriin gesen amidraltai hun chin bi l gesen bodoltoi baihaas ch bish yahavdee sain saihan hanitai uchirch saihan yavaarai.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-16 18:43
Za ene odoo gemgui tsarailchaad haraal ene teriig bol ursgadag l huuhen bna lee shd nuhur n shan huuhentei suugaad sn yawaag harj chdahgui yaj tenegtsenee martchij
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-01-16 18:39
zaoo yankan l bna shdee
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-16 18:20
yasanch ongiroo yumdee, uuriiguul magtaad bh ni ter
182.160.10.xxx [182.160.10.xxx] 2014-01-16 17:55
model yadag gene u mongiig ni ogvol teg gesneer ni bdag gene u ooroo tegeel shavi nartaigaa bayan erchuudtei mongiig ni ogson bolhoor l yavdag yum bna lda
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2014-01-16 14:16
гарчиг нь утгагүй юмаа
103.26.194.xxx [103.26.193.xxx] 2014-01-16 12:51
Mongoliin bas sor bolson l huuhen shde.YUn ohin zarah harin ch ohiduda yanz burin umnd duudahar n yavuldagui.Harin ch orh tolgoilsn oorinhoo hucher amidrah gej zutgej yava hun
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-01-16 11:45
үнэхээр сайхан эмэгтэй чадварлагаас гадна их ухаантай эмэгтэй юмаа
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2014-01-16 11:38
zuv bodoltoi shan emegteid amjilt hvsie
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-16 11:20
Ugaasaa l tiim l baidag shde ? Yuniih ni anh udaa am neelee ntr ve ? Uuurih ni agentlag ch gesn huuhen zardag l bzde guim uu ? eej ni gej neg avgai ohiduudaa zaraal bjiidag shde nuguuduul ni ireel ahaa 50 100 g tur zeelchih oroi avii ntr geel ain hehe
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2014-01-16 11:20
ichguurgui tsaitsan huuhen
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2014-01-16 11:16
uurtuu orood coment bicheed suudag.neeh huurhun naadah huuhen chn.danda zahialgaar niitlel tawiulj.uuruu door ni coment bicheed suuna.chaavaasda tgehgui bol nas ni yvchihsan martagdah gd bgm chn
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2014-01-16 11:15
danda hudlaa shaaj yvna.naadhii chn jinhen arisa sain nuunashde.jujigleed hudlaa ineegeel.amidral deeree uuruu yaj zawaarch.sogtoj hunii nuhur duudaj.eej ohin 2ro jujigte orolcuulj.zaluuchuud gerte awiachij hondogiig medne shde.hehe
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-16 11:13
Ashguidee humuusiin setgegdel dandaa eyreg tal ruugaa bna. Suuliin ued 1 medeelel l garwal yu yugui haraaj zuheed muu muuhaigaar heleed ih ewgui sanagddagsan. Uhaantai busgui bna. Amjilt husiy!
101.111.179.xxx [101.111.179.xxx] 2014-01-16 11:10
ohidoo n zarsan ntr gej yu ch heleeguy l bna shd. yah gej taanar engej hunii ner hund d haldaj baidag yum. teneg hun teneg hunee huuran gej, tanariin ene ugend huurtaj yavaa teneg humuus n bgaa n daanch haramsaltay
80.250.174.xxx [80.250.174.xxx] 2014-01-16 11:08
Ямар сайхан энгийн, даруу, ухаалаг еерийнхеерее эмэгтэй вэ! Илуу ихийг хийж бутээгээрээ.. ер нь залуучуудад гоо зуйн боловсрол олгоно гэдэг нь цаашдаад хотын соёл их хотын иргэн хуний телевшилд маш ур нелеетэй гэж ойлгож байна.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-16 11:06
Sodoo amjilt.zorigtoi uhaalag huurhun goe bietei tugs busgui
202.70.41.xxx [202.70.41.xxx] 2014-01-16 10:58
яасан ч сайхан эмэгтэй юм бэ тэр нахар нь гэж боловсролгүй тэнэг болохоороо яах йм сайхан бүсгүйгийн хажууд байхав дээ
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-01-16 10:56
yostoi bgaagaaraa saihan busgui oshoo ih amjilt az jargal buhniig yorooy.gantsaaraa bur ih orgild hureerei chi chadnaaa
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2014-01-16 10:53
Сайхан бүсгүй бас хайрлаж хүндэлж явдаг шүү. Амжилт амжилт бас дахин амжилт та чаднаа.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-16 10:53
huuhdee hayad yavj humuus neeree yaj setgel ni ovtohgui amidarch chaddag baina. muuhai shuu.busgui min ene l ercheeree saihan amidraarai.amjilt
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2014-01-16 10:48
Амжилт хүсье
180.149.93.xxx [180.149.93.xxx] 2014-01-16 08:18
za amjilt husye sodtyua minii nomiig unshsan baih gej naidya
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-01-16 08:06
Нэг л нүдэнд дулаахан бүсгүй дээ амжилт хүсье
71.61.2.xxx [71.61.2.xxx] 2014-01-16 02:01
Amjilt bvteeleer dvvren vawaarai
37.2.173.xxx [37.2.173.xxx] 2014-01-16 01:15
SAIHAN EMEGTEI GEJ ENE HUNIIG HELEH BAIH
89.176.206.xxx [89.176.206.xxx] 2014-01-16 00:47
saihan busgui, sain ch eej bnaa. Ajil, amidrald ni amjilt,az jargal eruue.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-01-15 22:12
Би 188 см өндөртэй, 86 кло жинтэй, хар нүдтэй хүрэн үстэй залуу байгаам. Чамтай танилцая гэж их бодсон юм. Гэтэл чи архи уудаг юм байна . Болилоо...
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-01-15 21:36
eлит сервис 88124198 Айл волон албан байгууллагын хивс дрожийг америкийн кирби болон английн rugdoktor германы каштер хонконгийн чао бао зэрэг дэлхийн хамгийн дэвшилтэд технологи бүхий төхөөрөмж зориулалтын евро шампунь ашиглан тансаг үйлчилгээг дуудлагаар болон ажлийн байруудаараа үзүүлж бна. мөн очиж авч буцааж хүргэж өгөх үйлчилгээ авахад 8000-10000төг нэмэгдэнэ. утас88124198
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-01-15 21:35
лит сервис 88124198 Айл волон албан байгууллагын хивс дрожийг америкийн кирби болон английн rugdoktor германы каштер хонконгийн чао бао зэрэг дэлхийн хамгийн дэвшилтэд технологи бүхий төхөөрөмж зориулалтын евро шампунь ашиглан тансаг үйлчилгээг дуудлагаар болон ажлийн байруудаараа үзүүлж бна. мөн очиж авч буцааж хүргэж өгөх үйлчилгээ авахад 8000-10000төг нэмэгдэнэ. утас88124198
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-01-15 21:16
Хөөрхөн охид сураглаж яваа хүмүүс хүний наймаа хийх гэж байгаа юмуу, гадныханд биеэ үнэл гэж тулган шаардах гэж байгаа юмуу? Тэр хүмүүсийг цагдаа тагнуулынхан шалгаад үзвэл яадаг юм бэ? Энэ асуудал одоо их чухал болоод бга шү дэ.
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2014-01-15 19:45
өө зөв гэж бичих гээд зав гэж ээ
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2014-01-15 19:45
Монголчууд маань зав юмыг магтаж чаддаг юм байна ш дээ, өмнө нь ийм олон эерэг сэтгэгдэл /олимпын аваргуудаас бусад/ ер үзэж байсангүй ээ... Содтуяа-н хувьд дажгүй хүүхэн байнаа...амжилт хүсье,
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-15 19:34
хөөрхөн охид сураглаж байгаа хүмүүсийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх ёстой шүү, мисс ээ
176.33.31.xxx [176.33.31.xxx] 2014-01-15 19:26
nvdend dulaaxan xvvxen shvv
211.216.157.xxx [211.216.157.xxx] 2014-01-15 19:22
uahaalag yumaa. ur huuhdee geed ter muu ofor tolgoig uuchilj yavdag ni Mongol emegtei hunii uujuu uhaandaa. Yumiig dandaa zoolloj bodoj yavaarai amjilt
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2014-01-15 18:49
Yriltslaga ih taalagdlaa aytaihan l busgui shg sanagdlaaa
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2014-01-15 18:39
mongoliin baharhal bolson uhaalag dulguuhun,nambalag,ajilheregch emegtei.yamar ch hunii hairiig tatah dald neg uvidas baigaa yum shig sanagdaad baidag yum.iim saihan ohiniig yamar aztai ni avch suuh bol
Гүнтэн Гүнтэн [103.26.194.xxx] 2014-01-15 18:32
аятайхан л бага зэрэг хичээсэн ярилцлага байна. бас ексийгээ муулах янз байна аа байна ккккк, ухаантай хүн бол тэр асуултыг шууд алгасана. дажгүй зөв л хүн шиг харагддаг шүү.
107.213.226.xxx [107.213.226.xxx] 2014-01-15 18:32
uhaantai saihan hyyhen yumaa mongol ohiduud hyyhnyyd iim l baigaasai uhaantai soysltoi emegtei mongoliin miss boldog gedegt bi itgeltei baidag yum.sodoo dyydee amjilt hysee, usa.california.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-01-15 17:58
yun suuld duugarch baihiin.uuruu tiim yumand orootsolddoggui yum shig.
194.228.32.xxx [194.228.32.xxx] 2014-01-15 17:49
uxaantai emegtei bnaa,,ajlin amjilt,,xun ingej l amidarx xeregtei shde,,yadaj yaria xooroondoo anxarla xanduulj bval,,bi l gesen shig gutsaad bdag xumuust estoi durgui,,muuxai.babaa
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-01-15 17:45
er ni auataixan busgui um aa, uamar neg hiimel huuramcn torx algaa, amjilt xusie
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-01-15 17:20
Хороололын Оргилд таарч байсан. Үнэхээр царайлаг,дөлгөөн,даруухан,ухаалаг харагддаг бүсгүй байна лээ. Би хэр баргийн эр,эм хүнийг магтаад байдаггүй юм аа. Харин Содтуяа бол жинхэнэ монгол гоо үзэсгэлэн гэж би лавтай хэлнээ. Аз жаргал хүсье. Хөөрхөн охиндоо сайн халамжтай аав олж өгөөрэй. Тэр тэнэг,маанаг , мулгуу харагддаг царайтай Чингүүнийг чөтгөр аваг.
182.160.34.xxx [182.160.34.xxx] 2014-01-15 16:48
Тэр Чингүүн гэж ямар дурак байнаа, мангар Ням-Осорын хүргэн болллоо гэв үү.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-15 16:43
хамт сууж уух юмсан,
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-01-15 16:37
Дотор гаднаасаа гэрэл цацруулсан сайхан монгол бусгуй шуу
78.123.184.xxx [78.123.184.xxx] 2014-01-15 16:07
MONGOLD SAIKHAN SAIKHAN MISS HUUHNUUD GANZAARAA ZUNDUU BAIKH YUM. GADAADAD BAISAN BOL ALI HEDIIN HUNTEI SUUZAN DAA. MONGOLD SAIKHAN, SOYOLTOI UHAMSARTAI ERCHUUD HOVOR GEDEG NI MEDEGDEED BG YUM.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-15 16:07
mundag bnaa, Ter Chinguun tsarailgaas tsaashgui mangarduu gar uu ugui yu gehdee Sodoo bas het zarchimch bdag ni tulhseb bj magad l yum
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-01-15 15:59
Нийгмийн идэвх сайтай элдэв хэл аманд орооцолддоггүй гайгүй охин шүү
112.145.253.xxx [112.145.253.xxx] 2014-01-15 15:25
Tsarailag goe hyyhen yumaa
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-01-15 15:06
Содтуяа нэр хүндтэй эмэгтэй. Монголчууд түүнд ам сайтай. Ядаж л гадаад залуу харж үнэ цэнээ алдаж хөдөө царайлж дагаж гүйгээгүй. Энд тэнд нүцгэн шалдан зураг хөргөө авхуулаагүй. Монголдоо мисс хүүхнүүд (жишээ нь Э.Сэлэнгэ) хил даваад гадныханд 1 шөнийн хямдхан зугаа болж явхад Содтуяа л тэгэж яваагүйг бүгд мэднэ. Содтуяа бол монгол эмэгтэй хүний үлгэр жишээ эмэгтэй.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-15 14:36
НҮДЭНД ЛУЛААХАН УХААНТАЙ ОХИ БН ЧАМД САЙН БАЙСАН ЧИ ТООГООГҮЙ ХҮҮ БАЙДАГ БОЛ ӨӨРӨӨ ХАЙЖ ОЛООРОЙ ГЭЖ ӨВӨӨ ХҮН ЗӨВЛӨЖ БАЙНА
202.70.33.xxx [202.70.33.xxx] 2014-01-15 14:04
daruuhan, ih dulguuhun snagddag, emegteichuudiin ulger bolj chaddag l emegtei
24.193.226.xxx [24.193.226.xxx] 2014-01-15 14:03
Engiin, daruu busgui. Namba suugaad buur ch saihan haragdaj bna. Eruul enhiig huseye. Thanks.
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-01-15 13:43
Zugeer engiin daruuhan huuhn shig sanagdag shu amjilt
Зочин [202.9.40.xxx] 2016-09-09 11:21
Sodoo sni bol byrhnaas mongolsnuudad bileglesen eej aawiin hairiin bileg snamtai mongoliin hamgiin saihan er suuna minii ohin tooj l uzeerei bi iim goe huuhen uzeegui ohin nl buur huurhun

Бидэнтэй нэгдээрэй