Шууд Chart

Чехийн ерөнхий сайдыг огцрохыг шаардсан томоохон жагсаал цуглаан боллоо

2018-11-17 12:35:57

Чехийн нийслэл Прага хотын төв талбайд Ерөнхий сайд Андрей Бабашаас огцрохыг шаардагчдын томоохон жагсаал цуглаан боллоо. Жагсагчид мөн түүний тэргүүлдэг Сэтгэл хангалуун бус иргэдийн үйлдэл нэртэй улс төрийн хүчнийг ч эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээж байлаа. Жагсагчид Ерөнхий сайд Бабишийг авилгын хэргээс гадна хүүхэд хулгайлсан, социалист Чехословак улсын улсын аюулгүй байдлын албатай хамтран ажилладаг байсан зэрэгт буруутгаж байна.

Төрсөн хүүгээ анхны эхнэрээсээ хулгайлж байсан хүн засгийн газрын тэргүүн байх ёсгүй хэмээн эсэргүүцэж байлаа. Мөн хүүгээ компанийнхаа эзэмшигчээр хуурамчаар бүртгүүлж Европын Холбооны сангуудаас 2 сая орчим еврогийн татаас авсан гэж буруутгагдаж байгаа юм.

Эсэргүүцлийн энэхүү жагсаалыг иргэдийн Эй Юу Ви Эй санаачлагч бүлэг зохион байгуулсан бөгөөд Вацлавийн талбайд болсон жагсаалд 20 мянган хүн оролцсоныг мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чехийн ерөнхий сайдыг огцрохыг шаардсан томоохон жагсаал цуглаан боллоо  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [31.30.149.xxx] 2018-11-17 20:07
bugd adilhan Babeshaas dorguil baih tegvel cechiin diplomat huulch sumiinndarga sumiin tseverlegch hurtel nadruu dovtolz chadna hench chamaig hamgaalahgui tiim huli gadni irgend uilchildgui cechiin tusgaar tognol ardchalaltai 30 bolohdoon bi taaraldaz jvaagui ulaanbaatart cechiin elchin giin konsuliin tuslagch jv jv gez nohoi shig hooc baisaniig bi urgelz sanadag shuu
Зочин [202.179.24.xxx] 2018-11-17 15:51
МАНАЙД БОЛ ЗАЛУУЧУУДЫН ГАЙГҮЙ НЬ ЖАГСАЖ БӨГС ДОЛООЖ ХҮНИЙ АРААР НУУГДАЖ АШИГ ХАЙГЧИД ГАРЧ ИРЭХГҮЙ ДЭЭ. ЭХ ОРОНЧ ЗОРИГТОЙ ЗАЛУУ ҮЕТЭЙ УЛС ОРОНД ЭХ ОРНОО АВЛИГЧ ХУЛГАЙЧУУДААС ХАМГААЛЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА.МАНАЙ ЧАЦАГА ЦАРАЙЛСАН ТОМ БААСАН ЗАЛУУС ДААНЧ ЧАДАХГҮЙ ДЭЭ.

Бидэнтэй нэгдээрэй