Шууд Chart

Г.Эрдэнэбилэгийн “ Хийморь” түүхэн кино ирэх онд нээлтээ хийнэ

2018-11-19 10:12:22

       “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” уран сайхны киноны найруулагч “Академи авардс” кино наадмын шилдэг найруулагч, Гран при шагналын эзэн Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” бүтээл ирэх онд нээлтээ хийнэ.

      “Three Flames”, “Nomadia”, “Belgute” пикчерсийн хамтын бүтээл эл киноны зохиолыг төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн 2016 онд бичсэн. Харин киноны зураг авалт өнгөрсөн оноос саяхныг хүртэлх хугацаанд буюу хоёр жил хийгдсэн аж.

      Молор эрдэнэ хэмээн нэрийддэг монгол морины шандас, эх нутаг руугаа тэмүүлэх тэмцлийн тухай өгүүлэх дээрх бүтээлд АНУ, ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажиллажээ.

















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Эрдэнэбилэгийн “ Хийморь” түүхэн кино ирэх онд нээлтээ хийнэ  
Үзсэн: 2506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй