Шууд Chart

Францын ерөнхий сайд экологийн татварыг хүчингүй болгохгүйгээ мэдэгдлээ

2018-11-19 15:12:18

Францад өнгөрсөн амралтын өдрүүдэд  бензин шатахууны өндөр үнийг эсэргүүцэгчдийн томоохон  жагсаал боллоо.  шар  хантаазтангуудын жагсаал гэж  хэдийн  нэрлэх  болсон эсэргүүцлийн өчигдрийн  арга хэмжээнд  нийт 40 гаруй хүн  оролцсоныг  тус улсын дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн  байна.

Өчигдөр эсэргүүцэгчид нийтдээ  150 гаруй  арга хэмжээг зохион байгуулсан байна. Тэд  авто  замуудыг хааж  байсны дээр  шатахуун  түгээх станцууд, супермаркетууд руу орох замыг  ч хаан  зогсоцгоосон  байна.  Өнгөрсөн  бямба гарагийн  жагсаалд харин  200 гаруй мянган хүн оролцсон тухай  хэвлэлүүд мэдээлж байсан юм. Бямба гаригт  жагсаал цуглааны үеэр  мөргөлдөөн гарч  200 орчим хүн гэмтэж  бэртсэн.

Харин ням гаригийн  эсэргүүцлийн хөдөлгөөний  үеэр ноцтой үймээн гараагүй байна. Өчигдөр  жагсагчдын  оролцоо  буурсан байсан  ч тэд ирэх амралтын өдрүүдэд шинэ хүчээр дахин энэ ажиллагаагаа  сэргээнэ хэмээн амлаж байлаа. Энэ хооронд Францын  Ерөнхий сайд Эдуар Филипп  Франс  2 телесувгийн нэвтрүүлэгт оролцохдоо жагсагчдын шаардаж байгаа экологийн   гэх татварыг хүчингүй болгохоос  татгалзсан байна.  Тэрээр  жагсагчдын  дуу хоолойг  сонссон.  Гэхдээ  бодлого үйл  ажиллагаагаа өмнөх эрх баригчид  шиг байнга  өөрчлөөд байх нь   улс  оронд ашиг  тустай  шинэтгэл хийх боломжийг засгийн газарт олгохгүй  гэж  үзэж байгаагаа илэрхийлсэн байна.  Францын эрх баригчид татварыг хүчингүй болгохын оронд байгаль экологид  ээлтэй  автомашин худалдаж  авбал   татаас олгож, татварын хөнгөлөлт үзүүлэхээ амлаж байгаа юм. 

Уур  амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, хорт хийн хаягдлын  багасгах өргөн хүрээтэй  хөтөлбөрийнхөө дагуу   эко татварыг нэмэхээр  засгийн газраас шийдвэрлэж  байгаагаас  бензин шатахууны  үнэ  өсөхөд хүрч байна гэж жагсагчид үзэж байгаа юм.  Энэ он гарснаас хойш  тус улсад бензиний үнэ  15 хувиар, харин дизель  түлшний хувь даруй 23 хувиар өсөөд байгаа юм байна.  Дизелийн түлшний үнэ  сүүлийн  олон  жилд  анх удаагаа бензинээс  өсөөд байгаа нь  энэ юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын ерөнхий сайд экологийн татварыг хүчингүй болгохгүйгээ мэдэгдлээ  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй