Шууд Chart

Пхеньян АНУ-ын бодлого үйл ажиллагааг шүүмжилжээ

2018-11-19 16:03:39

Умард  Солонгосын  эрх баригчид  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл  явцыг  хурдасгахад  Пхеньянд  дээд  зэргээр шахалт дарамт үзүүлж  байгаа  АНУ-ын  бодлого саад  болж байна гэж үзэн эрс шүүмжилсэн байна.  Энэ тухай  нийтлэл Умард Солонгосын  төрийн төв  сонин Нодон    Синмунд гарсныг хэвлэлүүд  иш татан  мэдээлж байна.  Энд гарсан мэдээлэлд   Вашингтоныг  Сингапурын  дээд уулзалтаар  хүрсэн тохиролцоогоо мартаад  байна. Вашингтон Пхеньяны  харилцааг сайжруулах үндсэн зорилгоо биелүүлэхийн оронд   дээд зэргээр дарамт шахалт үзүүлэх  замаар   цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсооход  гол анхаарлаа  чиглүүлж байна хэмээн шүүмжилсэн байна.  Мөн  АНУ Японтой  хамтран   стратегийн   агаарын  хүчнийг  оролцуулсан   цэргийн  сургуулилт хийхээр төлөвлөж ,  Умард  Солонгосын  нутаг дэвсгэрийг  техник хэрэгслүүдийн тусламжтайгаар тагнан  турших  ажиллагаагаа идэвхжүүлээд байгааг нь  шүүмжилсэн байна. 

БНАСАУ, АНУ-ын Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй  бүс болгоход чиглэгдсэн яриа хэлэлцээ  энэ оны  6 р сард  2 улсын удирдагчийн  уулзалт Сингапурт болсноос хойш зогсонги байдалд  орчихоод байгаа юм.  Пхеньян  Вашингтонд хандаж   цөмийн зэвсгээсээ татгалзах  сайн дурын  алхам хийж байгаагийнх нь хариуд  хориг арга хэмжээгээ сулруулахыг  шаардсаар байгаа юм. Мөн  1950-53 оны  хооронд болсон Солонгосын дайн  дууссан  тухай   албан ёсны гэрээнд  гарын үсэг зурах хэрэгтэй гэж  үзэж байгаа юм. 

Гэвч АНУ  Умард Солонгост эргэлт буцалтгүйгээр бүрэн цөмийн  хөтөлбөрөөсөө  татгалзсан цагт  хориг арга хэмжээгээ цуцлахаа  баталсаар байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пхеньян АНУ-ын бодлого үйл ажиллагааг шүүмжилжээ  
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй