Шууд Chart

Майкл Блумберг Жон Хопкинсийн нэрэмжит их сургуульд 1,8 тэрбум ам.доллар хандивлажээ

2018-11-19 15:31:43

Нью Йорк хотын  захирагч байсан,  тэрбумтан Майкл  Блумберг Жон  Хопкинсийн нэрэмжит их  сургуульд  1,8 тэрбум ам.доллар хандивласан байна. энэ хандивыг  санхүүгийн боломж  муутай  ч  авьяас чадвартай залуучуудыг тус  их сургуульд  элсэн  суралцах боломжтой болгоход зориулах  юм байна. Майкл  Блумберг нь  1964  онд   Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийг төгссөн юм байна.  тэрээр банкан дахь  данс, гэр бүлийнх нь орлогоос хамаарч  залуучуудын  их дээд сургууль, коллежид  элсэн орох  боломжийг хаах  ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн  байна. 

Уолл Стрит  жоурналын мэдээгээр   тус их сургуулийн оюутнуудын  44 хувь нь төгсөхдөө   дунджаар  24 мянган ам.долларын  өртэй  үлддэг  байна.   Блумбергийн  хандиваас өмнө  тус их сургуулийн  хандивын сангийн хөрөнгө   3,8  тэрбум ам.доллар байсан  байна. Харин Харвардын их сургуулийн хандивын  сан  36  тэрбум ам.долларт хүрснээрээ Америктаа тэргүүлдэг байна.  Блумбер нь  2002-2013 оны  хооронд Нью Йорк хотын захирагчаар ажиллаж байсан. 

Мөн  санхүүгийн мэдээллээр дагнасан Блумберг  агентлагийг үүсгэн  байгуулагч юм. Тэрээр 2017 онд нүүрсний хараат байдлыг бууруулах  хөтөлбөрт  50 сая доллар хандивлаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Майкл Блумберг Жон Хопкинсийн нэрэмжит их сургуульд 1,8 тэрбум ам.доллар хандивлажээ  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй