Шууд Chart

Хулгайд алдагдсан байсан Пабло Пикассогийн уран зургийг Румынээс илрүүлжээ

2018-11-19 15:37:36

Одоогоос  6  жилийн өмнө  хулгайд  алдагдсан   Пабло Пикассогийн   Арлекиногийн толгой нэртэй  хосгүй үнэт  уран  зургыг  Румынээс илрүүлсэн  байна.   800 гаруй  мянган  еврогоор үнэлэгддэг энэ зургийг  Румыны  Тулча суурингаас  Нидерландын  2 иргэн илрүүлсэн  байна. Тэд  Бухарест  дахь Нидерландын  элчин сайдын яаманд  энэ уран зургыг авчирч өгсөн байна.   2012  оны  10 р сард  Роттердамын  уран зургийн  Кюнстхал  галерейд бүлэг этгээд  нэвтрэн  орж  энэ  зургийг   МонеГоген,  Матиссийн  өөр  7 зурагтай хамт  хулгайлсан  байна. 

Энэ хэргийг үйлдсэн хэргээр   Румыны  3 иргэнийг  баривчлан  хорьсон юм.    Тэдний нэгийнх нь  хамаатан  гэмт  хэргийн ул мөрийг  устгахын  тулд  урлагын хосгүй үнэт бүтээлүүдийг шатаасан гэж мэдүүлж байсан ч  дараа нь энэ мэдүүлгээсээ  буцаж байжээ.  Одоогоор хулгайд алдагдсан зургуудаас зөвхөн Пабло Пикассогийнхийг л  олоод байгаа нь  энэ юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хулгайд алдагдсан байсан Пабло Пикассогийн уран зургийг Румынээс илрүүлжээ  
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй