Шууд Chart

Македони үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгчдийн жагсаал болж байна

2018-11-19 15:47:13

Македонийн үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэгчдийн жагсаал тус улсын нийслэл хот дахь  парламентын ордоны  өмнө  боллоо.  Жагсагчид   цаг агаар  таагүй байсан ч  төрийн далбаагаа барин эсэргүүцлээ илэрхийлэхээр  цугласан байлаа.

Тэд  Үндсэн хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцыг  нэн даруй  зогсоох,  Гректэй  байгуулсан  Преспанийн гэрээг хүчингүй болгох,  дотоодын болон олон улсын  эрхийг хамгаалах,   Македони  улсын  нэрийг  өөрчлөхгүй байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаагаа илэрхийлж байлаа.  Үүний зэрэгцээ парламентыг татан буулгаж ээлжит бус  сонгууль зарлахыг эрх баригчдаас шаардаж  байгааг  жагсаалыг зохион байгуулагч  хөдөлгөөнийхөн мэдэгдсэн байна.  Македонийн  үндсэн  хуулинд  тус улсын нэрийг  БН Умард Македони хэмээн  өөрчлөхөөр  төлөвлөж байгаа юм.  Мөн  тус бүгд найрамдах улс  хилийн чанадад  түр  болон  бүр оршин суугаа  иргэдийнхээ   эрх  ашгийг  хамгаална гэсэн заалтыг оруулахаар төлөвлөсөн байна.   Гэхдээ иргэдийн  хувьд  Гректэй тохиролцоо хийж улс орныхоо  нэрийг  өөрчлөхөөр болсныг эсэргүүцэж байна. 

Уг нь  энэ гэрээгээр  олон  жилийн туршид нэршилтэй холбоотойгоор  Грекийн талтай маргаж  байгааг  зогсоож   Македонийн   Европын Холбоо, НАТО д  элсэх замыг нээх  өгөх боломжтой болж байгаа юм.  энэ гэрээг  дэмжих эсэх  асуудлаарх   бүх нийтийн санал хураалт Македонид өнгөрсөн  9 р сарын 30 ны  өдөр болсон. Гэвч  санал асуулгад   оролцогчдын ирц  шаардлагатай  50 хувьдаа хүрээгүй  учир  хүчингүйд тооцогдсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Македони үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгчдийн жагсаал болж байна  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй