Шууд Chart

Хятад улс навигацийн хоёр хиймэл дагуул хөөргөлөө

2018-11-19 15:50:37

Хятад улс  Сычуань  мужийн  Сичан сансрын буудлаасаа тойрог зам  руу 2 хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн  байна. Энэ нь Бейдоу  хэмээн навигацийн системд  багтах хиймэл дагуулууд  юм байна.

Шинэ  хиймэл дагуулуудыг  Чанчжэн 3Б  пуужин тээвэрлэгчээр  хөөргөсөн  байна.  Харин  хөөргөснөөс  нь  хойш  3 цагийн дараа тойрог зам дахь  Бэйдоу навигацийн системийн  бусад  хиймэл дагуултай нэгдсэн  байна. Энэ нь тойрог  замд  энэ системийн  хүрээнд  оруулсан  42,43 дахь пуужин болж  байгаа юм байна. Одоо хиймэл дагуулуудын тойрог зам дахь байршлыг  2,5-5 метрээр  дээшлүүлээд байгаа юм байна.  Энэ  систем нь  2018 оны  эцэс хүртэл  Шинэ торгоны зам дагуух орнуудад ажиллах  юм байна.  Харин 2020 оноос  дэлхийн  түвшинд ажиллаж  Оросын Глонасс, Америкийн Жи Пи Эс,  Европын  Галилеотой өрсөлдөн олон улсын түвшинд гарах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улс навигацийн хоёр хиймэл дагуул хөөргөлөө  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй