Шууд Chart

Калифорнид ойн түймрээс болж амь насаа алдсан хүний тоо 79-д хүрч нэмэгджээ

2018-11-19 15:55:29

Калифорнид  дэгдээд байгаа ойн түймрийн уршгаар амь насаа алдсан хүний тоо  79 д хүрч нэмэгдсэн  байна. Түүнчлэн ор сураггүй болсон  хүний тоо 1300 болсныг албаныхан мэдээлж байна.

Үүний зэрэгцээ  ойн түймрээс болж  12 мянган байшин барилга  бүрэн шатсан байна. 50 мянган  хүн орон гэрээ орхин  ойролцоох хотууд руу  дүрвээд  байна.  Түймэр  603  кв км талбайг  үнсэн товрог болгосон байна.   энэ хооронд  Калифорнийн Бьютт   тойргийн эрх баригчид  сураггүй  болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаагаа идэвхжүүлээд  байна. Үүний тулд орон нутгийн иргэдэд хандаж ор сураггүй болсон хүмүүсийн талаарх мэдээллээ цагдаагийнханд  шуурхай өгөхийг мэдэгдсэн  байна. Америкийн үндэсний цаг уурын  албаныхан  ирэх  20-21 ны  өдрүүдэд Калифорнийн  хойд нутгаар   аадар бороо орох төлөвтэй байгааг урьдчилан   мэдээлсэн  байна.  

Энэ үед  салхины хүч  17,9 метр секундэд хүрэхийг анхааруулж байна.  Өнгөрсөн  бямба гаригт түймрийн  50 хувийг  цурманд оруулсан тухай мэдээлж байсан бол сүүлийн мэдээгээр энэ тоо 60 хувь болж нэмэгдээд  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Калифорнид ойн түймрээс болж амь насаа алдсан хүний тоо 79-д хүрч нэмэгджээ  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй