Шууд Chart

“Д.Нацагдоржийн мөрөөр өрнө зүгт” төсөлд тэтгэлэг олгоно

2018-11-20 08:49:29

Монголын урлагийн зөвлөл болон АНУ дахь Монголын урлагийн зөвлөлөөс Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, АНУ ба Монгол Улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлэг зарласан.

Мэргэжлийн түвшний уран бүтээлийг дэмжих зорилготой эл тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад нийт 20 бүтээлийн төсөл хүсэлтээ ирүүлсэн аж. Түүнээс утга зохиол судлаач, сэтгүүлч У.Бямбанямын “Д.Нацагдоржийн мөрөөр өрнө зүгт” сэтгүүлзүй, медиа төсөл шалгарч, таван сая төгрөгийн уран бүтээлийн тэтгэлэг хүртэхээр болжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Д.Нацагдоржийн мөрөөр өрнө зүгт” төсөлд тэтгэлэг олгоно  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй