
Урд хөрш өнгөрөгч наймдугаар сард өмнөд нутагт нь тохиосон их үерийн үеэр Гурван хавцлынхаа усан цахилгаан станцын зургаан үүдийг зэрэг нээснээр үерийн гамшгийг ямар ч хохиролгүй гэтэлжээ. Ундны усны аюулгүй байдлыг хангах, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тариалангийн усны системийг тэнцвэржүүлэх стратегийн зорилго бүхий эл байгууламжийг санхүүжилтийг БНХАУ-ын удирдлага 1994 баталж, суурийг нь тавьсан аж.
Амазонк, Нил мөрний дараа дэлхийд гуравдугаарт бичигддэг, Азийн хамгийн урт гол Хятадын Хөх мөрөн 6418 км үргэлжилдэг. Төвдийн өндөрлөг дэх Хөх нуураас эх авч Зүүн Хятадын тэнгист цутгадаг Хөх мөрний урсацын дагуу, Хубэй мужид 22500 мВт-ын хүчин чадалтай Гурван хавцлын цахилгаан станц 2006 онд ашиглалтад орсон ч энэ онд улсдаа албан ёсоор хүлээлгэн өгчээ.
Эл усан цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг БНХАУ-д нийгэм, эдийн засгийн асар өндөр ахиц дэвшил болжээ. Тус байгууламж хоногт 300 сая кв цахилгаан үйлдвэрлэдэг бөгөөд 4500 ажилтантай аж.




Усан цахилгаан станцын тусламжтай үерийг хохиролгүй давжээ | ||
Үзсэн: 2121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.