Шууд Chart

“Цөмөөхэй” балет тав дахь жилдээ тоглогдоно

2018-11-20 14:17:03

“Цөмөөхэй” балет жил бүрийн шинэ жилийн баяраар дэлхийн таван тивийн театрт амилдаг. Энэ жилийн хувьд хамгийн эхний тоглолт АНУ-ын Бостоны театрт эхэлжээ.  Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет тав дахь удаагаа шинэ жилийн баяраар монголын үзэгчдэд хүрнэ.

 “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх сарын 22-23-нд УДБЭТ-ийн тайзнаа тоглогдох юм байна.

Сонирхуулахад, Монголын балетын хөгжлийн сан, УДБЭТ, “Комаки балет” компани хамтран “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг өнгөрсөн сард Японы нийслэл Токио хотын  “Тokyo new national ballet theatre”-т тоглосон билээ.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Цөмөөхэй” балет тав дахь жилдээ тоглогдоно  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй