
Урд хөршийн Жилин их сургуулийн судалгааны багийнхан эртний шувууны төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс олсон байна. Олон сая жилийн настай эл эртний олдвор нь өнөөг хүртэлх хугацаанд зарим хэсэг нь салж, усталгүй бүрэн бүтнээрээ байжээ.
БНХАУ-ын Жилин их сургуулийн дэргэдэх Музейн судалгааны багийнхан дээрх олдворыг Жилин мужийн төв хэсгээс олж илрүүлжээ. “Changchun dragon” хэмээн нэрийдсэн шинэ төрөл зүйлийн нисдэг дээрх үлэг гүрвэлийн бүтэн нэршил нь “Petitr Changchun dragon” буюу орчуулбал “Жижиг Чанчүнь луу” аж. Жижиг гэсний учир нь энэ амьтны урт ердөө нэг метр орчим юм.
Түүнчлэн судалгааны явцад эрдэмтэд үлэг гүрвэлийн шүдний хамгийн эртний паалангийн бүтцийг олжээ. Эл бүтцийн тусламжтай үлэг гүрвэлийн хувьсал, цаашлаад шүд, идэш, амьдрах орчин зэрэг шинжлэх ухааны мэдээлэл цуглуулахад чухал ач холбогдолтой гэнэ.
Сонирхуулахад, “Changchun dragon”-н араг яс хэдэн сая жилийн хугацаанд гадарга нь элэгдээгүй төдийгүй чулуужих явцдаа хэвээ алдаж, өөрчлөгдөөгүй байжээ.
Нисдэг үлэг гүрвэлийн чулуужсан яс олжээ | ||
Үзсэн: 1763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.