
Биологийн олон талт байдлын олон улсын 14 дүгээр их хурал саяхан Египет улсад болсон. Тус хурлын үеэр Олон улсын шавьж хорхой судлал, экологийн төвөөс нийтийн хүнсний хэрэглээнд их хэмжээгээр боловсруулж, нэвтрүүлж болохуйц нэмэлт уургийн эх үүсвэр илрүүлсэн гэдгээ мэдээлсэн байна.
Тодруулбал, Кени улсын нутагт элбэг тархсан латинаар “Scapsipedus icipe” нэршил бүхий царцаа хүний биед ашиг тустай уураг агуулдаг бөгөөд хүнсэнд нэмэлтээр хэрэглэх боломжтой гэнэ. Энэ төрлийн царцаа хоёр нүдний хооронд дахь тод шар толбоороо бусад царцаа, голионоос ялгагдаж аж.
Эрдэмтэд уг царцааг идэхэд сөрөг нөлөөгүй гэдгийг хэдийн баталсан. Харин хэрхэн их хэмжээгээр боловсруулах, амин дэм, шим тэжээлийн агууламжид нь өөрчлөлт оруулахгүй, амттай сайхан харагдуулах талаар судалж байгаа аж.
“Нисдэг” хүнсний нэмэлт тэжээл илрүүлжээ | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.