
Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд нийтдээ 10 гаруй сая юань сургууль болон амьдралын боломж муутай оюутнуудад хандивласан нууцлаг эрхмийг Хятадын Жэжянь мужийн сэтгүүлчид болон иргэд хайж байна.
Эл эрхэм анхны хандиваа 1999 оны арванхоёрдугаар сард нэгэн сургуулийн барилгын засварт хандивлажээ. Урд хөршийн хуулиар 10 мянга болон түүнээс дээш юань шилжүүлэхэд шилжүүлэгч нэр, хаягаа заавал үнэн зөвөөр бөглөх шаардлагатай аж. Тиймээс нээрээ нууцалсан “чинээлэг” эрхэм үргэлж 9999 юань шилжүүлдэг байж.
Тэрбээр мөн жил бүрийн эцэст буюу 11-12 дугаар сард шилжүүлэг хийж, гүйлгээний утга дээр “Болтугай” гэсэн утгатай дөрвөн ханз бичдэг байж. Тиймээс нийт 10 гаруй сая юань боловсролын салбарт хандивласан нэрээ нууцалсан хандивлагчийг нэг хүн хэмээн таамаглаж байгаа аж.

Нэрээ нууцлан 10 гаруй сая юань хандивласан иргэнийг хайж байна | ||
Үзсэн: 6253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.