Шууд Chart

Драмын театрын энэ сарын үзвэрийн хуваарь

2018-12-04 11:56:03

Улсын драмын эрдмийн театрын энэ сарын үзвэрийн хуваарийг танилцуулж байна. УДЭТ-ын хамт олон энэ сарын 8-нд 18:00 цагт Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, 20, 21-нд 19:00 цагт, 22-нд 18:00 цагт У.Шекспирын “Ромео, Жульетта” сонгодог жүжгийг үзэгчдэд хүргэх аж.

Сонирхуулахад, тус театрын хамт олон 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ өнгөрсөн сард Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "Оддын өвчин" инээдмийн жүжгээр нээсэн билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Драмын театрын энэ сарын үзвэрийн хуваарь  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй