Шууд Chart

Монгол орлон тоглогчид “Мулан” кинонд ажиллажээ

2018-12-04 12:05:19

“Walt Disney” пикчерс цөөнгүй хүүхэлдэйн кинонуудаа дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлж” байгаа. Тус бүтээлүүдийн нэг болох “Дамбо” хүүхэлдэйн кино ирэх оны гуравдугаар сарын 29-нд нээлтээ хийхээр товлосон. Энэ кинонд Монгол циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүр бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүнээс гадна 1998 онд анимэйшн хэлбэрээр дэлгэцнээ гарсан “Мулан” киноны зураг авалт хийгдэж байна. Холливудын “Мулан” кино төсөлд Монголоос “Action crew” болон “Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын баг оролцжээ. Тэд морьтон дайчны дүр бүтээж, зураг авалтаа дуусгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн.

Сонирхуулахад, дээрх киноны гол баатар болох Муланы дүрийн сонгон шалгаруулалтад Монголоос загвар өмсөгч А.Баярцэцэг өрсөлдсөн ч Хятадын жүжигчин Лю Ифэй шалгарсан юм.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол орлон тоглогчид “Мулан” кинонд ажиллажээ  
Үзсэн: 1921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-04 19:46
шал тэнэг

Бидэнтэй нэгдээрэй