Шууд Chart

“Gremlin” төслийн хүрээнд тээвэрлэгч онгоцыг байлдааны зориулалтын дроныг тээвэрлэгч болгоно

2018-12-16 10:33:59

Техник технологийн шинэ шийдэл санаа, хөгжил зэвсэглэлийн салбарт нэвтэрсээр байна. Эдгээрээс “Грэмлин” төсөл хөтөлбөр хамгийн их анхаарал татаж байгааг олон улсын хэвлэлүүд олзуурхан онцолж байна. Энэ бол агаарын том хэмжээний тээвэрлэгч онгоцыг байлдааны зориулалтын автомат жолоодлоготой нисдэг дронуудыг тээвэрлэгч болгох тухай төсөл юм.

Энэ төслийг “ДАРПА” буюу АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийвчилсан судалгааны газарт захиалгаар  /  Dynetics / Дайнэтигс компани хийхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн туршилтын ажил эхлээд явж байгаа гэжээ. Байлдааны зориулалтын нисдэг дроныг олноор нь тээвэрлэн хэдэн мянган км-ийн зайд орших бүсэд хүргэн агаарын тандалт, агаарын цохилт өгөх зориулалтаар ашиглана гэсэн үг. Си-130 нэртэй тээвэрлэгч онгоцонд “В-52 болон В-1В” нэртэй стратегийн бөмбөгдөгч зориулалттайгаар тоноглосон дронуудыг тээвэрлэн шаардлагатай бүсэд хүргэх төсөл улс орнуудын батлан хамгаалахын салбарын анхаарлыг ихээр татаж байгаа. Энэ төслийн хүрээнд яригдаж байгаагаар тээвэрлэгч онгоц агаарт 12 км-ийн өндөрт нислэг үйлдэж байхдаа дронуудыг агаарт тавина. Бөмбөгдөгч дронууд үүрэг даалгавраа биелүүлснийхээ дараагаар эргээд тээвэрлэгч онгоцны тээшийн хэсэгт буцаж орно. Байлдааны зориулалтын нисдэг дронууд шаардлагатай үед агаарт нислэг үйлдэж байхдаа тээвэрлэгч онгоцтой алсаас холбогдон тэжээлээр хангагдах боломжтой болох болно хэмээн танилцуулсан нь илүү сонирхолтой төдийгүй гайхалтай санаа байгаа юм. Энэ бүгд яг бодит нөхцөл байдалд хэрхэн ямар зарчмаар ажиллахын энэ дүрс бичлэгээр ойлгомжтой байдлаар танилцуулж өгчээ.

Хамгийн хэцүү, хүнд асуудал бол агаар нислэг үйлдэж байхдаа алсаас холбогдох болон тээвэрлэгч онгоцны арын сүүл хэсгийн тээшний хаалгаар буцааж оруулах гэж мэдээлсэн байна. Хэрэв төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжвэл, цаашид стратегийн болон байлдааны зориулалтын нисдэг дронуудыг агаарт хөөргөхийн тулд тусгай зориулалтын тийрэлтэт тавцанг ашиглах шаардлагагүй болох юм. Мөн нислэгийн зурвасаас хөөрч, эргээд газардаж цаг алдах шаардлага байхгүй болно гэж үзэж байгаа юм байна. “Грэмлин” төсөл бол тагнах, ажиглах зориулалтын дрон бүтээх тухай төсөл юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Gremlin” төслийн хүрээнд тээвэрлэгч онгоцыг байлдааны зориулалтын дроныг тээвэрлэгч болгоно  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй