Шууд Chart

Цахим худалдааны мэргэжлээр 82 настай эмээ бакалаврын диплом авчээ

2018-12-17 10:16:47

БНХАУ-ын Тяньжин хотын их сургуульд 82 настай эмэгтэй "оюутан" бакалаврын зэрэг хамгаалсан байна. Тодруулбал, тус сургуулийн Орчин үеийн алсын зайн сургалтын 2018 оны төгсөлтийн баяр энэ сарын 4-нд болжээ. Энэ үеэр 81 настай Шүе Миньшю эмээ бакалаврын дипломоо авсан аж.

Тэрбээр 1936 оны арванхоёрдугаар сард төрсөн. 2014 оны гуравдугаар сараас Тяньжиний их сургуулийн Орчин үеийн алсын зайн сургалтад элсэж, цахим худалдааны мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт суралцаж эхэлжээ.

Шүе Миньшю эмээ гурван жил гаруй хугацаанд суралцаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Боловсролын яамны цахим боловсролын ерөнхий шалгалтыг компьютерын хичээлээр зургаан удаа өгсний эцэст тэнцсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цахим худалдааны мэргэжлээр 82 настай эмээ бакалаврын диплом авчээ  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй