1777 ОНД АНУ АНХ УДАА ТАЛАРХЛЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭЖЭЭ
1777 оны энэ өдөр, АНУ анх удаа талархлын баярыг тэмдэглэж байжээ. Генерал Жорж Вашингтон 12-р сарын 18 буюу Америкийн хувьсгалаар англичуудыг ялсан ялалтаа тэмдэглэх үүднээс энэ өдрийг "Бүх нийтийн талархлын өдөр" болгох тухай зарлиг гаргаснаар энэ өдөр нь шинэ байгуулагдсан АНУ-ын анхны Талархлын баярын өдөр болжээ. Энэ цагаас хойш, 11 болон 12-р сард тэмдэглэж ирсээр, хамгийн сүүлд, 1941 онд хүмүүсийн дундах төөрөгдөл будлианыг эцэс болгохын тулд, ерөнхийлөгч Рузвельт энэ цагаас хойш жил бүрийн 11-р сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригийг Талархлын баяр болгон тэмдэглэх журам гаргасан байна.
Энэ баяр нь, Америк төдийгүй, Канадын үндэсний баярт тооцогддог.
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ЦАГААЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
1990 оны 12 дугаар сарын 18-ны энэ өдөр, НҮБ-ын Ерөнхий ассамблей бүх цагаач хөдөлмөрчин болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенцыг батлан гаргаж байжээ. Конвенц нь цагаач ажилтны эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, уг эрхийг хамгаалах, хүндэтгэн үзэх талаар тавьж буй хүчин чармайлтын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Энэ нь заавал биелэгдэх шинжтэй гэрээ конвенц, НҮБ-ын хүний эрхийн талаарх судалгаа, шинжээчдийн хурлаас гаргасан дүгнэлт, зөвлөмж болон сүүлийн хорь гаруй жилд НҮБ-ын эрхлэх байгууллагуудаас цагаач ажилтны эрхийн асуудлаар хийсэн хэлэлцүүлэг, баталсан тогтоол зэрэгт үндэслэн боловсруулсан олон улсын цогц гэрээ билээ.
Харин 2000 оны арван хоёрдугаар сарын 4-нд НҮБ-нын Ерөнхий Ассамблей Олон улсын цагаачдын өдрийг бий болгож, жил бүрийн арван хоёрдугаар сарын 18-нд тэмдэглэдэг болсон юм. Шинжээчдийн дүгнэлтээр, манай гаригийн 35 оршин суугч тутмын нэг нь өөрийн орны гадна аж төрж, ажиллаж байна.
1958 ОНД, ХАМГИЙН АНХНЫ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ХӨӨРГӨЖЭЭ
1958 оны энэ өдөр, Скор нэртэй төслийн хүрээнд, АНУ—ын Атлас пуужингийн тусламжтайгаар, дэлхийн хамгийн анхны харилцаа холбооны хиймэл дагуулыг сансарт хөөргөжээ. Холбооны хиймэл дагуул нь дэлхийгээс 36000 км алслагдсан тойрог замд байрлах бөгөөд бидний өдөр тутам ашигладаг харилцаа холбоо, интернет, телевиз, гар утасны үйлчилгээнд ашиглагдах юм.
Уг хиймэл дагуулын тусламжтайгаар, АНУ-ын ерөнхийлөгч Двайт Эйзенхаурын богино долгионы радиогоор зул сарын баярын мэндчилгээг дэлхий даяар, дамжуулжээ.
Өнөөдөр Олон улсын цагаачдын өдөр тохиож байна | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.