Шууд Chart

Жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг цэвэр агаарт ээлжээр амраана

2018-12-19 09:55:51

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос  хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд даатгуулагч эхийг хүүхдийн хамт магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд тав хүртэл хоног үнэ төлбөргүй сувилах юм.

Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ.

Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар байна. Энэ асуудлыг ирэх баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо


Жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг цэвэр агаарт ээлжээр амраана  
Үзсэн: 1794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-21 06:42
5 хоног агаарт байлаа гээд утаанаас дархлаатай болох биш. Түүний оронд маскаа тарааж, агаар шүүгч авч өгвөл яасан юм бэ. Ер нь төвлөрлийг сааруулж гэр хорооллоо багасгах хэрэгтэй ш дээ. Орон нутагт дэд бүтцээ сайжруулах. Хот ачааллаа үнэхээр дийлэхгүй байна
Зочин [127.0.0.xxx] 2018-12-20 14:35
Нүглийн нүдийг гурилаар хуурсан л ажил шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2018-12-20 09:40
0-5 nasnii hvvhedtei orhvvded agaar tsevershvvlegsh avch ogvol ter ger bvl tsever agaar amisaglana shvv dee
Зочин [127.0.0.xxx] 2018-12-20 03:10
5 honog agaart garla ergeel utaandaa irn neg mur utaanas salmaar bn bid
Зочин [127.0.0.xxx] 2018-12-20 02:12
Бид 5хан хоног цэвэр агаарт гарах биш, Дандаа цэвэр агаартай амьдармаар байна.Нэгээхэн хэсэг нь биш нийтээрээ цэвэр агаарт амьдармаар байна.Татварт төлсөн мөнгөөрөө дан ганц эмзэг бүлгийхний хүүхдийг биш, эмзэглэмээр амьдарч байгаа өөрсдийн хүүхдүүдээ ч гэсэн цэвэр агаарт амьдруулмаар байна. 80 тэрбум гэдэг бага мөнгө биш.Утаанаас зугтаалгах биш,Утааг ахиж гаргахгүй байхад анхаарч өгнө үү. Татвар төлөгч иргэний хувьд энэ асуудлыг эсэргүүцэж байна
Irgen [127.0.0.xxx] 2018-12-20 00:03
5 konog amraad utaa arilah umuu ter ikh munguuruu tsetserleg emneleg bariajaa. Tsahilgaan zuukh abj yadarsan ailuudad taraagaajee
0000 [127.0.0.xxx] 2018-12-19 20:52
Энэ бол төрөөс явуулаж байгаа ажил гэхэд дэндүү яргаа ядсан тэнэглэл Хайран мөнгө хэнд энэ мөнгөний ашиг очих вэ хэний мөнгө олох луйвар вэ Иим арчаагүй төртэй байх гэж дээ
зочин [127.0.0.xxx] 2018-12-19 20:16
ингэлээ гээд утаагүй болохгүй. ингэж мөнгө идэхээ болих хэрэгтэйшдээ. энэ засгийн газрыг иймхэн юм санаачил гэж бид дэмжээгүй.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 19:10
Za ene bas hetsvv um hii Demi ylsiin mungu yrsgaj bhaar ytaan deereel araga hemjee avahgvi bol Demi ajil bna.Jiremsen ehchvvd hvvhdee bodojil bgaa bol uursduu ytaanaas garch amidrah heregtei

Бидэнтэй нэгдээрэй