Шууд Chart

Гал унтраагч робот

2018-12-19 12:00:00

БНХАУ-ын Фүжянь мужийн Фүдин хотын галт түймэртэй тэмцэх алба шинэ техник буюу гал унтраагч роботтой болжээ.

Тодруулбал, технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ахуйн цахилгаан хэрэгсэл, робот үйлдвэрлэгч “CITIC HIC Kaicheng Intelligent Equipment” компани тус хотын гал түймэртэй тэмцэх албанд 60 ширхэг өөрөө ажиллах автомат төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Гамшгийн үед утаа сорж, ус цацдаг дээрх роботууд бага хэмжээний саадыг даван туулах, тойрч өнгөрөх автомат тохируулгатай юм байна.

Хотын гамшгаас сэргийлэх, гал түймэртэй тэмцэх албаны алба хаагчид гал унтраагч роботыг бэлтгэл сургуулилалтад ашиглах бөгөөд роботууд онцгой нөхцөлд, гамшгийн бүсэд ажиллаж, олон хүний амь насыг аварна гэдэгт итгэлтэй байгаа аж.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гал унтраагч робот  
Үзсэн: 1785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй