
Урд хөршийн эрдэмтэд хүний арьсны нөхөн төлжих чадварыг нэмэгдүүлэх, шарх хурдан аниулах шинэ төрлийн биологийн идэвхт материал гарган авсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, эл шинэ материал нь гүн түлэгдэлт, нянгийн гаралтай эмгэгээс үүдсэн гэмтэл, халдварт өвчин туссан хүний биеийн арьсыг нөхөх болон шарх хурдан эдгээх, арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх, хүний биеийн дархлааг дэмжих аж.
БНХАУ-ын Шанси мужийн Сиань хотын Жяотун их сургуулийн судлаачдын өгүүлснээр биологийн материалын эл шинэ нээлт нь хүний арьсны бүтэцтэй төстэй, бактерийн эсрэг үйлчилгээтэй, харшил өгөхгүй аж.
Эрдэмтэд түлэгдсэн, гэмтсэн арьс нөхөх материал гаргаж авчээ | ||
Үзсэн: 2119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.