
1124 ОНД II ХОНОРИУС ПАП ЛАМААР СОНГОГДЖЭЭ
Хоёр Хонориус 1060 оны 2-р сарын 9-нд төрсөн. Түүний жинхэнэ нэрийг Ламберто Сканнабекки гэдэг байсан , тэрээр 1124 оны 12-р сараас 1130 онд таалал төгсөх хүртлээ Пап ламын албан үүргийг гүйцэтгэжээ. 2-р Хонориус одоогийн Италид төрсөн буюу 1099 онд 2-р Урбан пап ламын ивээлд орж, томоохон хийдийн кардинал болсон байна.
Хожим нь 1119 онд пап ламын тэргүүн зөвлөх болж дэвшсэн , 1190 онд өвчний улмаас таалал төгсжээ.
1913 ОНД АНХНЫ “ҮГИЙН СҮЛЖЭЭ” ХЭВЛЭГДЖЭЭ
Хамгийн анхны үгийн сүлжээг Артур Вайн зохиосон байна. Тэрээр Английн зохион бүтээгч , 1871 оны 6-р сарын 22-нд төрсөн. Түүний аав “Ливерпүүл меркүри” сонины эрхлэгч байжээ. Артур Вайн 19 настайдаа Америк руу цагаачилж, Пенсильвани мужид суурьшсан байна. Хожим нь Нью-Йорк хот руу нүүж, “Нью-Йорк уорлд” сонины газар ажиллах болсон , энэ үедээ хамгийн анхны үгийн сүлжээг зохион хэвлүүлжээ. Сонины 1913 оны 12-р сарын 21-ний ням гаригийн дугаарт түүний зохиосон анхны үгийн сүлжээ ромбо хэлбэртэйгээр хэвлэгдсэн байна.
Түүний үгийн сүлжээ хамгийн анхны босоо, хөндлөн үгийг холбосноороо онцлог бөгөөд орчин үеийн үгийн сүлжээний эхлэл болжээ.
1937 ОНД “ЦАСАН ГОО БА ДОЛООН ОДОЙ” ХҮҮХЭЛДЭЙН КИНО ДЭЛГЭЦНЭЭ АМИЛЖЭЭ
Цасан гоо ба долоон одой нь хамгийн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино юм. Тус киног 1937 онд Уолт Дисней кино компани бүтээсэн байна. Энэхүү киног Ах дүү Гримм зохиолчийн үлгэрээс сэдэвлэн бүтээсэн юм. Киног хамгийн анх “Картэй сиркл театр”-т толилуулсан бөгөөд 8 сая америк долларын ашиг олж байжээ. Цасан гоо ба долоон одой нь хөгжимт, уран зөгнөлт төрөлд хамаардаг буюу Америкийн шилдэг 100 кинонд зүй ёсоор багтдаг байна.
Тус кино нь Оскарын нэр хүндийн шагналыг хүртсэний зэрэгцээ шилдэг хөгжмийн зохиол төрөлд нэр дэвшиж байжээ.
1948 ОНД ЖҮЖИГЧИН САМУЭЛЬ ЖЕКСОН МЭНДЭЛЖЭЭ
Америкийн жүжигчин, кино продюсер Самуэль Жексон 1948 онд Вашингтон хотод мэндэлжээ. Тэрээр 1990-ээд оны эхэн үеэс “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн”, “Жинхэнэ хайр дурлал” зэрэг кинонуудад тоглож, жүжигчний гараагаа эхлүүлсэн байна. Тэрээр 100 гаруй кинонд тоглосон бөгөөд хамгийн эрэлттэй жүжигчдийн тоонд багтдаг. Түүний алдарт Марвел цувралын Ник Фюригийн дүрд тоглосноор хүмүүс сайн мэддэг бөгөөд энэ дүр нь олны талархлыг хүлээдэг байна.
Тэрээр кино ертөнцөд 4.9 тэрбум америк долларын орлого оруулсан бөгөөд 1 кино нь дунджаар 69.1 сая америк доллараар үнэлэгддэг жүжигчин юм.
1937 онд “Цасан гоо ба долоон одой” хүүхэлдэйн кино дэлгэцнээ амилжээ | ||
Үзсэн: 2702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.