
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын захиргаа ирэх онд номын жижиг, дунд 200 орчим дэлгүүрийн барилгыг засварлахад зориулж, нийт 100 сая юань буюу 14.5 сая ам.долларын төсөв баталжээ. Бээжин хотын захиргаа өнгөрсөн онд болон энэ жил нийтдээ өмнө дурдсан төсвөөс гурав дахин их хөрөнгө номын дэлгүүрт зарцуулсан. Үүнээс зөвхөн энэ онд л гэхэд төрөөс 151 номын дэлгүүрт нийт 50 сая юанийн дэмжлэг үзүүлсэн аж.
Бээжингийн ихэнх дүүрэг энэ оноос нийтийн номын сан ба номын дэлгүүр хэлбэр рүү шилжсэн. Мөн уншигчдын тав тухыг хангаж, заалны орон зайгаа нь илүү тэлж өгжээ. Ингэснээр тус хотын “Гуаньнэй” гудамжны нийтийн номын сан уншлагын танхимаа томруулсны ард уншигчийн тоо 10 дахин өссөн гэв. Түүнчлэн энэ онд урд хөршийн нийслэлд шинээр номын 126 дэлгүүр нээгджээ.
Үүн дээр нэмээд төрөөс нийслэлийн номын хуучин дэлгүүрийг барилгыг засварлавал ном унших оршин суугч, иргэдийн тоо улам нэмэгдэнэ хэмээн тооцжээ.
Бээжин хотын захиргаа 14.5 сая ам.доллар номын дэлгүүрт төсөвлөжээ | ||
Үзсэн: 1460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.