Шууд Chart

Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав

2019-01-15 14:12:00

Өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэл насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн вирусийн эсрэг тамифлю эмийг яаралтай нийлүүлэхээр болж, хүүхдийн эмнэлэг барих, хүн амыг вакцинд хамруулахад шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийн батлагдсан 977 орны ачаалал өнгөрсөн долоо хоногт 73 хувиар нэмэгджээ. Иймээс том хүн, эмч, сувилагч нарын өрөөг сулласнаас гадна эмнэлгийн коридорт эвхдэг ор дэлгэн хүүхдүүдийг хэвтүүлж байна.

Томуу, томуу төст өвчний өвчлөл улсын хэмжээнд 9.3, нийслэлд 7.1 хувьтай байна.

“Эвхдэг ор тавих нь хэвийн үзэгдэл биш. Гэхдээ өвдсөн хүүхдийг ор байхгүй гэж буцаахгүйн тулд гал унтраах маягаар авч байгаа арга хэмжээ. Цаашид 700-1000 ортой эмнэлэг барих цаг болсон.

Хүүхдүүдээ цаг тухайд нь вакцинд хамруулах, дархлааг нь байнга дэмжих, дааруулахгүй байх, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав  
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй