Шууд Chart

Монгол Улсад жуулчлах зорилгоор ирэх бол виз хэрхэн мэдүүлэх вэ

2026-07-20 13:55:39

1. Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу иргэд харилцан визгүй зорчих гэрээ хэлэлцээртэй улс эсэхийг шалгана.
Харилцан визгүй зорчих гэрээ хэлэлцээртэй улсын иргэн бол Монгол Улсад визгүй зорчино.
Гадаад харилцааны яамны Консулын газрын consul.mn сайтаас Монгол Улсад визгүй зорчих улсуудын жагсаалтыг харах боломжтой.
2. Evisa.mn системээс жуулчин ангиллын цахим виз мэдүүлэх боломжтой. Эхлээд “Монгол Улсад цахим виз олгох улсын жагсаалт”-д орсон эсэхийг шалгана.
Уг жагсаалтад орсон улсуудаас ирэх бол (evisa.mn системд улсын нэр нь багтсан бол) урилга, визийн зөвшөөрөл шаардахгүй, Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газарт очих шаардлагагүйгээр К2, К4, К6 ангиллын цахим виз мэдүүлнэ.
3. Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газар байхгүй улсаас ирэх болон 30 хоногоос урт хугацааны жуулчин ангиллын виз мэдүүлэх тохиолдолд уригч нь Гадаадын иргэн, харьяатын газар (isf.mn)-т хандаж, цахимаар “Визийн зөвшөөрөл” эсвэл “виз” мэдүүлнэ.
Визийн зөвшөөрөл нь урилгын шинжтэй бөгөөд уг визийн зөвшөөрлийн дагуу гадаадын иргэн нь гадаад улсад байгаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас, эсвэл орж ирэх хилийн боомт дээрээс визээ авч орж ирнэ.
Харин виз шууд мэдүүлсэн тохиолдолд Монгол Улсын цахим хэлбэрийн виз олгогдоно.
 
Эх сурвалж: ГИХГ

Монгол Улсад жуулчлах зорилгоор ирэх бол виз хэрхэн мэдүүлэх вэ  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй