Шууд Chart

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2019-01-17 11:05:09

Хатагтай Наоми Китахарагийн томилолтын хугацаа дуусч эх орондоо буцах гэж байгаа юм. Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа залуучуудын хөгжил, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн билээ.

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахарагийн томилолтын хугацаа дуусч эх орондоо буцах гэж байгаа юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НҮБ-ын Хүн амын сантай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд санаачилга гарган ажиллаж, бүх талаар дэмжлэг үзүүлж, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж хатагтай

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт маш олон төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнг нь хэдийнэ үзсэн. Мөн тодорхой цаг хугацааны дараа үр дүн нь гарах олон ажлыг хамтдаа эхлүүлсэн гэдгийг БСШУС-ын сайд онцолсон. Тухайлбал, олон жил тасарсан эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг сэргээж оруулсан нь өөрөө эцэг, эхчүүд болон олон нийтээс талархал хүлээгээд байгаа билээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнийг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүнээр ажиллахаар болсонд баяр хүргэж, тус сантай цаашид олон хөтөлбөр, төслүүд дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 


НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй