
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Жижиг, дунд үйлдвэрийн зээл бүрэн зогсчээ”, “Г.Тэмүүлэн: Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа асуудал нь төрийн дээр нам гарсны бодит илрэл”, “Эсэргүүний хүүхдүүд гэгч дахин бий болох нь” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Бохирдуулагчдыг хамгаалсан хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардлаа”, “Сургууль, цэцэрлэгийн барилга аюул дагуулсаар байна”, “Архидалт монгол хүний авир араншинг генийн түвшинд өөрчилж байна уу” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Х.Баттулгын захиалга бол Ц.Элбэгдоржийн үлдээсэн хар өв”, “Б.Солонго: Концертмейстер бол уран бүтээлийн эх баригч юм”, “МАН-ын “Төв хороо”-ны шийдвэр НИТХ дээр “хана мөргөв”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.