Шууд Chart

С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг дахин буурууллаа

2019-01-18 15:06:48

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ. 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол

Энэ онд тэтгэвэр авагчид дөрөв орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.

Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн ” хэмээсэн.

Тэтгэвэр авагчдыг зээлийн хүүгийн дарамтаас хөнгөлөн, тэтгэврийн зээлийг бага хүүтэйгээр авах боломжийг бүрдүүлэх энэ арга хэмжээг 2018 онд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулан, сарын 1.0, жилийн 12 хувь болгосноор нийт 43 290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн бол энэ онд тэтгэвэр авагчид дөрөв орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.


С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг дахин буурууллаа  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сувд [127.0.0.xxx] 2019-01-19 11:16
Жилийн 18 хэвээрээ байсан одоо ч хэвээрээ байна. Энэ талаар дэлгэрэнгшй мэдээ хийгээдөгөөч

Бидэнтэй нэгдээрэй