
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.18/ үдээс өмнөх хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналыг холбогдох хэсэгт тусгаснаас гадна агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.
Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлсний дараа хуулийг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлав | ||
Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.