Шууд Chart

Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо

2019-01-18 15:46:23

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн өнөөдөр 14.00 цагт хэлэлцэхээр зарласан. Гэвч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг  энэ сарын 25-ны 11:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Хэргийг эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний орой тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан. Хэргийн гол холбогдогч, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо  
Үзсэн: 1330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-18 16:13
Htptt mk.lkvky heugwggy;gg hnar grnl y, domtr dgalgg;gg

Бидэнтэй нэгдээрэй