Шууд Chart

Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2019-01-19 11:50:19

Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар 2018 он Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү өсөлттэй, дэвшилттэй жил байсныг онцлон тэмдэглэв. Энэ жил Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиохыг дурдаад хоёр улсын хувьд томоохон бүтээн байгуулалтын жил болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Энэ жил Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо.

Элчин сайд Шин Хаймин хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаагийн илрэл нь өнгөрсөн онд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлал, уулзалтууд харуулж байгааг хэлэв.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалт, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн Монгол Улсад хийсэн айлчлалуудыг тэрбээр дурдсан юм. Харин 2019 онд Монгол Улсын “Тавантолгойн төсөл”, “Хятад-Монгол-Орос 3 улсын эдийн засгийн корридор”-ын бүтээн байгуулалтын ажлыг бодитой, үр ашигтай хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: УУХҮЯ


Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй