Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны аварга тодорно

2019-01-22 07:30:00

- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

11:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

14:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

Хан-Уул дүүрэг

10:00 цагт: Химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар 2018 оны 05 дугаар тогтоолын биелэлттэй танилцаж, Өргөдлийн байнгын хорооны гишүүд газар дээр нь ажиллана.

Корпорейт конвеншн центр      

11:00 цагт: ХНХЯ-наас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан аж ахуйн нэгж байгууллагуудын сайн туршлагыг түгээх, урамшуулан дэмжих зорилготой “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг жил бүр зарладаг. Үүгээр үйлдвэрлэлийн осол гэмтэл гаргаагүй, аюулгүй байдлыг сахиж ажилласан нэг үгээр ажиллагсаддаа ээлтэй байгууллагыг шалгаруулан шагнадаг уламжлалтай. 2018 оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Эрдэнэт үйлдвэр болон "Монголросцветмент" компанийн 49 хувийн хувьчлалын маргааны талаар " Иргэний эрхийн тунхаглал" ТББ-аас мэдээлэл хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны аварга тодорно  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй