Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-01-22 09:21:57

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гарч буй Шороон гахай жил бороо хур элбэгтэй, нялхас, хөгшдөд ээлтэй байна”, “Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн: Монгол гэдэг чинь дэлхийн ухааны их сав, тэнгэрийн хамгаалалттай ард түмэн”, “Монголын хамгийн дулаан “арал” Ханбогдод хот байгуулцгаая” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна”, “Тусгай сангийн тусдаа менежмент”, “Ш.Ганбямба: Ажилтнууд маань ажилдаа яарч, инээж ирдэг байгаасай гэж хүсдэг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “АТГ-ынхан “Голомт”-ын Д.Баясгалангаас байцаалm авч, ажлын байранд нь нэгжлэг хийлээ”, “Н.Энхбаяр: Стандарт бус Засгийн газар байгуулагдахад МАНАН бүлэглэл үүссэн”, “Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй