Шууд Chart

Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг оролцуулна

2019-01-22 10:37:53

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах гэж байна.

Сонсголыг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах гэж байна.

 

Бүртгэл 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлэх ёстой аж. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлэх юм байна. 

Бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын цахим хуудсанд байрлуулна.

Бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын цахим хуудсанд байрлуулах ажээ. Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн дотор бичгээр ирүүлэх ёстой аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 


Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг оролцуулна  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй