Суурин төлөөлөгчөөр зургаан жил ажиллахдаа Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Эмэгтэйчүүд, өсвөр насныхныг байнга дэмжиж ажилладагт нь
Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, өсвөр залуу үеийг чадавхжуулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр амжилт олж байгааг тэмдэглэв. Цаашид Хүн амын сантай нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

| Ерөнхий сайд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.