
Байрны дээврээс үсэрсэн хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 18 дугаар байрны дээврээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр 09:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Хэрэг гарсны дараа эмэгтэй нь газар дээрээ нас барсан бол эрэгтэйг нь яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэсэн ч амиа алдсан байна.
Эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэг дээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон төвийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа” гэв.
Байрны дээврээс хоёр хүн үсэрч нас баржээ | ||
Үзсэн: 1688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.