
- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
10:00 цагт: Татварын багц хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
11:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
14:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
09:00 цагт: Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг” нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, зургаан буудлын “Оргил” худалдааны төвийн салбарт болно.
Хууль зүйн үндэсний хүрээлэн
09:00 цагт: Засгийн газраас баталсан "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Эрх зүйн хөтөч" бэлтгэх эхний ээлжийн сургалт болно. Сургалтанд 21 аймгийн 100 гаруй төлөөлөгч хамрагдана.
Үндсэн хуулийн цэц
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Улаанбаатар зочид буудал
09:30 цагт: "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг ХЗДХЯ, МУГХУСАЗЗ-ийн ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Хархорин” хурлын танхимд зохион байгуулна.
MN-Мэдээллийн төв
11:00 цагт: Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
12:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс долоо дахь жилдээ тодорхойлж буn Аймгуудын өрсөлдөх чадварын үр дүнг танилцуулна.
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: "Бид уучлахгүй хөдөлгөөн" хуулийн этгээд болж үүсгэн байгуулагдсантай холбогдуулан "Авлига, албан тушаалын хэргийг шийдэх шийдэл" сэдвээр мэдээлэл хийнэ. Утас: 88100660 98121298
МҮЭХ
11:00 цагт: УИХ, Засгийн газарт МҮЭ-ийн холбоо болон Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын холбоод, 21 аймгийн ҮЭ-ийн холбоо, Нийслэлийн ҮЭ-ийн холбоодоос нэгдсэн санал, шаардлага тавьж байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99027019 88007709
Хангарди ордон
11:40 цагт: Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж байгуулна. Утас: 86048200, 99268461
Дүрслэх урлагийн музей
15:00 цагт: "Виртуал төсөл"-ийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 99849000
Корпорейт зочид буудал
10:00 цагт: Монголын жуулчны баазуудын чуулган болно.
18:00 цагт: Монголын Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгууль, дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг болно. Утас: 99103339
ӨНӨӨДӨР: Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.